Sunday, June 12, 2011

Эрдмийн баярааа

    За дипломаа хамгаалаад дуусчихсан одоо хонхны баяртай сайхан сэтгэл өөдрөг орхондээ гээд л сэтгэл өөдрөг байсан мөч саяхан мэт санагдаж байна, энэ цаг хугацаа ч харавсан сум шиг хурдан юмаа, одоо нутаг буцахад хэдхэн сар биш бүр хэдхэн хоног үлдсэн байна гээч...... 

    диплома хамгаалалт дуусаад ангийнханийгаа хоолонд уриад нэг сайхан хоол идлээ, тэр дунд өрнөж буй ярианы сэдэв бол яаж диплома бичэж дуусгахуу? хэжээ хамгаалая гэж бодож байна? хурдан нэг төгсөх юмсаан гэсэн ангийн хүүхдүүдийн бухимдалаар дүүрэн яриа , бүгд л надийг явуулаад л , магистэрааа зөвлөгөө өгөөч, яавал тань шиг төгсөөд сууж байхуу гэх мэт хошин яриа ч оршисоор байлаа, миний ганц тэдэнд хандаж хэлсэн үг бол, өдөр болгон бич, их бага нь хамаагүй, бага бгаар хийгээд л байхад нэг л мэдхэд дуусчихсан байдаг юм. хичнээн ард нь гарчихсан ч гэлээ, ангийнхаа хүүхдүүдийн санаа зовж байгааг хархад хэцүү л сонсогдож байнлээ шүү. тэгээд өөрсдөө цагаа ашиглаад диплома бичэхгүй юууугаа хийгэд байдаг байнааа. заааааа манид ч хамаатай биш.

за тэгээд хонхны баярын өдөр ч боллоо, Орон орны соёл, заншил нь өөр өөр болхоор надад их л сонирхсон, яадаг бол хэмээх хүсэл төрж байлаа, сургуулиас өгсөн дүрэмт хувцасыг өмсөөд, ангийхантайгаа хамт ёслол тэнхим орлоо, за тэнхим тэнхимээр нь хувиарлаад хаяг тависан байнаа, тэнхимийнхээ суудал дээр очоод суулаа, хараахан эхлээгүй л байх шиг байна, хаашаа л харна ижилхэн хувцас өмссөн хүмүүс бужигналдад л байна. удалгүй нэг зб-д ажиллаж буй хүн ирээд ангийнханаа төлөөлөн тайзан дээр гарах оюутан өөр суудалд суух учир надийг дагаад явнуу гэвээ /тэнхимээс надийг тайзан дээр гар гэж хэлсэн учир / дагаад л явлаа, миний нэртэй, суудал байнааа, тэрэн дээр нь суулаа, хүмүүс нэрний минь урт, бас шал өөр төрлийн нэр болхоор гайхсан байдалтай надруу хараастай....

    за тэгээд ёслол нь ч эхэллэээ. сургуулиа захирал, баахан багш нар хурган ишгэн дарга нар бас л ижилхэн дүрэмт хувцас өмссөн гаднааc орж ирэлээ, алга ташин угтаж авлаа, тайзан дээр гарч үг хэллээ, сургуули нэрэмжит дуугаа дууллаа, нэгэн хб-тэй оютан гарч үг хэллэээ тэгээд л төлөөлөгч оюутануудын нэрсийг дуудаад, нэг нэгээрээ тайзруу гарвоо....... удалгүй нийгэм судлал-н тэнхимийн төлөөлөгч гээд  л миний нэрийг дуудлаа, би ч гарлаа, дараалад зогссон 3н хүнтэй гар бариад, дэд захиралаар малгайнихаа утсийг нөгөө тийш болгууллааа, захирал нэг улаан өнгийн диплома өгөөд гар барилаа, зураг татуулааа, ангийнхан нэр дуудаад хайртай шүү гээд суудлас орилход, яасан ч гоё санагдаж байв, бантсандаа сонсоогүйм шиг өнгөрлөө. 

 тэгээд  тайзнаас буугад ангийнхан дээрээ очисон чинь ангийнхан хайртай гээд орилоод байхад, ганц гараараа даллчихгүй, магистэр болоод л биднийг тоохоо болисон ууу тэ гээд л үг хаяаад эхэллэээ, за тэгээд нэг хэдэн зураг авхууллааа, тэгээд л дууслаааа. эндхийн эрдэмийн баярын ёслол нэг иймэрхүү. манай монголд бол яааааж байга болооо, баахан шоудалт болно шдэээ. энд бол тэгээд л гэр гэрлүүүгэээ марш.... диплома бичэж дуусаагүй болоод ч тэрүү ангийнхан нэг л урвагар байх шиг ....тэгээд л тарсандааа. би нз охинтойгоо нэг хоолонд ороод л гэртээ ирсэн

   одоо 1дахь өдөр тэнхимдээ биднийг үдэх ёслол хийхийн гэсэн, орой нь манай ангийнхан багш нартаа баярлалаа гээд нэг хоолонд орхин гэсэн, тэгээд ерөнхийдөө бүх зүйл өндөрлөж тийш хандаж байна. би дипломны засах ёстой зүйлээ засаж дуусаад багшруу явуулсан, ок гэхээр нь сургуулид хүлээлгэж өгөөд, сургуулиас явах-д хийх ёстой баахан аар шаар ажилаа хийх л үлдэлээ..................    

No comments:

Post a Comment