Friday, March 3, 2023

2023 Анхны бороо

       2023 оны 03 сарын 03-ны өдөр аль хэдийн ирж, цаг агаар бага багаар дулаарч байна. Том охин бага сургуулиа төгсөх гээд л бага охин минь 1-р ангид орсон хичээл ихтэй явж байна. Охид минь өглөө хичээлдээ гараад л орой бид цуглаад даалгавар хийсээр өдөр өнгөрчих юм. 

      Ээжийн зүгээс охидууд минь тал талын боловсрол мэдлэгтэй, бага сага өөр хэлээр бусадтай ойлголцож чаддаг, өөрийнхөө дуртай спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлж чаддаг, өөртөө сэтгэл хангалуун өөрийгөө хайралдаг охид болоосой л гэж их хүсэх юм. Мэдээж хамгийн гол нь эрүүл саруул биетэй эрүүл сэтгэлгээтэй тайван охид болоосой хэмээн их л бодох юм. Аав нь амсхийх завгүй - охидоо хичээл- дамжаанд зөөх юм. Нөхрийнхөө ийм мундаг охиддоо цаг сэтгэл гаргаж байгааг харахаар ийм сайн аавтай ханьтайдаа өөртөө үргэлж талархаж байдаг. 

        Өчигдөр манай гэрт оройгоор бороо орлоо. Ажилаа тараад очтол бага охин хичээлээсээ тараад спортын дамжаандаа явалгүй унтаж байна. Аав эгчийн авахаар явжээ. Охиноо сэрээгээд жоохон чөлөөтэй байлгаж байгаад гэрийн даалгаврын хийлгэх санаатай суулгатал уурлаад л буруу алдаж бичээд тэвчээр нилээн барж байна. Би ч тайлбарлаад л одоо дууслаа гялс хийгээд дуусгачихяаа хэмээн тайлбарлаж өгөөд үргэлжлүүлтэл  тооны даалгавар дээр хаалттай тоог түрүүлж боддог дарааллын зөв бодоорой гэсэн өөдөөс зөрөөд манай багш ингэж заагаагүй, хаалтаа эхлэж бодохгүй гээд л уурлаж өглөө. Би наад дэвтэр чинь заваарч дууслаа шинээр хий гээд тооны дэвтэрийн аваад шидчихлоо.... дотороо өөртөө чи юу хийчих вээ за хүүхдэд гар л хүрч болохгүй шүү гэд бодон сэтгэл хөдлөлөө хянахыг хичээсээр. Манай хүн уйлаад л бөөн юм боллоо... Аав нь ч бухимдан өөрийнхөө хийх юмаа тайван хийчихэд л болох зүйл дээр аав ээждээ хийж өгч байгаам шиг битгий ийм байгаач та 2 гэтэл том охин за чимээгүй бай гээд аавругаа хэлчихвээ....Тэгтэл аав уурлан миний амийг хаалаа чи гэд үглэд эхлэв. За энгээд хэрэг нэг л бишдэн бүгд уурлаж гэрийн уур амьсгал нэг л сонин болчихвоо.  Бүгд чимээгүй болж охид ч дор бүрнээ гялс даалгавраа хийж дуусав. Би дотороо охид минь сэтгэлдээ гомдолтой үлдчих вий гэж бодон охидоо орондоо ороход нь хажууд нь очин яагаад ууралсан тухай тайлбарлаж уучилалт гуйлаа. бид 3 нилээн ярилцаж том охин сургууль дээрээ багшаар загнуулж орой ааваар загнуулж хэмээн төрсөн сэтгэгдэлээ гаргаж ээж болсон би тэрийг нь сонсож чадахаараа тайлбарлаж ярилцаад хэсэг хэвттэл нүд нь сэргээд л сэтгэл дэхь гуниг нь овоо арилсан шинжтэй боллоо. Охидоо үнсээд хайртайгаа хэлээд өрөөлүүгээ явлаа. 

Өглөө босоод аав охин 2 нэгнээсээ уучилалт гуйлаа. Гэрийн уур амьсгал буцаад хэвийн болсон_ гэхдээ Ээж болсон би гэдэг хүн бас их тэвчээртэй, хүлээцтэй байж сурах хэрэгтэй байнаа... Би даалгавар дээр бага охин зөрсөнөөс болж тэвчээр алдан уурласнаас болж тэр орой гэрийн уур амьсгалыг эвдэж байгаан. Өөрөө өөртөө бодоод л охидтойгоо найз шиг охидод минь өдөр тутамд тохиолдсон сайн муу бүх зүйлсийн сонсож охиддоо сайн хань болчих юмсан хэмээн их л хичээж, яриулдаг. Хааяа бас нэг иймэрхүү бороо оруулах юмаа. Гэхдээ хичээнээ одоо дууны өнгө багаар уур бухимдалаа сайн удирдаж л байхгүй бол өөрөөрөө бүх мэдрэмжээ гадагшлуулахаар гэрийн бусад хүмүүсийн сэтгэл санааг бас тайван бус болгох гээд байдаг нь аюултай юм. 

Хайртай охиддоо л бага охид байх үед нь бүх зүйл дээр нь хамт өөрийг нь дэмжиж сайхан дурсамж бүтээсэн аав ээж байх талаар бид 2 их л ярилцаж хичээсээр л байна. 

Миний сэтгэл бас их эмзэг юм. Охидоо жоохон загначихаад дараа нь өөрөө шаналаад охидод минь яааж туссан бол хэмээн тайван бус байдгийн яанаа.... Дараа нь хямардагаа мэдсээр байж энэ тухайн үед уур хүргэсэн мэдрэмжээ л сайн хянах хэрэгтэй байна. Хаалганы цаана байгаа нэгэн ханан дунд айл айлын баяр гунигтай амьдрал өрнөсөөр байна даа. 

Monday, August 1, 2022

2022 оны аялал

 Нэг энд бичвэр бичдэгээ санаад орж ирэх үед аль хэдийн олоон сар өнгөрсөн байх юм. 

саяхан л энэ блогийг нээгээд л бодлоо сийрүүлэх үедээ ганц бие байсан миний бие одоо ч 2 хүүхдийн ээж болоод явж байна. 

Амьдралын өдөр бүрийг үнэ цэнтэй чанарлаг амьдрах юмсаан гэд л бодож явдаг хүний хувьд хичээжил байна. Шоунаас хол, архи, тамхи хэрэглэхгүй болж өгвөл эрүүл хоол идээд л байдаг болоод ч тэхүү бие маань ч одоо даршилсан ба хагас боловсруулсан зүйл идэх ямарч сонирхолгүй болсон. Баяраар гэртээ хиам авсан манай гэрээс хэн ч идэхгүй байсаа хогийн савруу орсондоо. Одоо ээж болохоор чинь өөрөөсөө илүү охиддоо багаас нь амьдралын зөв хэвшил суулгачих гээд их л хичээж байна. охиддоо болж өгвөл эрт унтддаг, зөв хооллохыг эрмэлздэг болгох гээд л гэртээ ч яг л энэ зарчмыг баримталдаг, хүүхэд л болсон хойно гэрт нь чихэр ундаа огт байхгүй, ууя гэвэл ус, идий гэвэл хоол ба зөөхий тараг, жимс л байдаг болохоор дэлгүүр орвол чихэр бохь авч идэх гээд л нүд нь унах юм. Аав бид 2 нь хогийн хүнс авч өгөхөөр хүүхдээ хорлоод байгаа юм шиг гэцүү юмаа заа том болоод аав ээжийгээ ойлгоноо гээд л ярьдагийн хэхэ. 

За 05 САРЫН 25-С 6 сарын 25-н хүртэл нөхөр ээжтэйгээ сар гаран европоор аялаад, замдаа 5 хоног турк улсаар аялаад авсаан.  Гадаадад амьдрах ямар байдгийг бас бага сага мэдрээд авав. Амьдрах орчин нь тайван хүмүүс нь амаглан, хоол хүнс нь шинэхэн үнийн хувьд монголтой ойролцоо, мах нь их гоё зөөлөн, хүүхдийн сургууль цэцэрлэг нь хувийнх улсийнх гэсэн зааг байхгүй амар юм билээ. 

Анх очиход жоохон сонин том том шар хүмүүс дунд гайхах мэдрэмжтэй, хоол хүнс нь дан хүйтэн, цаг агаар нь салхи ихтэй нэг л бүүдгэр нэг л сонин байсан ч яваандаа тэгээд дасаад таалагдаад эхэлсээн. Хамгийн их сэтгэл татсан зүйл бол тэд бүхнийг Үйлдвэрлэж байна. Улс эх орон минь бүхнийг гаднаас оруулж бүх төгрөгний урсгал гадагшаа байна. ийм байхад манай улс хэзээ хөгжиж бидний хүүхдүүд амаглан тайван нийгэм хэзээ ирэх бэ... хэмээн нөхөртэйгөө энэ тухай л ярилцаж явлаа. Аялал сайхан байсаан. ЛВ-н нэрийн дэлгүүрээс нэг цүнх, мк-с бас нэг цүнх за тэгээд зөндөө л худалдан авалт хийсэн сайхан аялал байлаа. 

Tuesday, February 15, 2022

Байгаа бүхэндээ талархая

 2022 он гарч 2 сарын 15-ны өдөр болжээ. 21 оны сүүлийн сар шинэ оноо утгах гээд л хаа сайгүй хөөрсөн баярласан хүмүүс их байлаа. Би ч 2 охиноо баярлуулж, эхлээд нэг бэлэг өгч хуураад... хүүхдүүдийн гаргаж буй сэтгэл хөдлөлийг харж баахан инээв. Дараа нь бэлдсэн бэлэгээ өгсөн бөөн баяр. Охид минь эрүүл саруул өсөж байгаад бидний ажил үйлс бүтэмжтэй өөрсдөө ч эрүүл сайхан амьдарч байгаадаа үргэлж талархаж дотроо залбирч явдаг. 

Энэ жил бага охин сургуульд орно. Эгчтэй нь хамт нэг сургуульд оруулах гэж цэцэрлэгээс нь л бодож бэлдсэн. Одоо тэр цаг ч хаяанд ирээд байна. Хүүхэд бас бодол сонирхол нь байнга өөрчлөгдөж юмаа. Хүүхэддээ нөхөр бид 2 маш их цаг гаргадаг гэж боддог юм. Гэтэл хүүхдээсээ асуусан чинь бид 2-г цаг гаргадаггүй гэж байна шүү. тэгэхээр бид 2 хүүхдийн хувьд бодож байгаа шиг нь байнга тоглодүггүй болж таарсан хэхэ. Аав ээж нь их олон ажил амжуулах хэрэгтэй байдаг, оройд ажлаасаа ирээд хамт тоглож, амралтын өдөр агаарт тогтмол авч гардаг, зуны хугацаанд олон газраар амраж аялаж явдаг чинь та2-тоо цаг гаргаж илүү сайхан дурсамж бүтээх гэж  хичээж байгаа юм шүү гээд тайлбарлаж хэллээ. Эндээс юуг ажиглласан бэ гэхлээр бид одоо хийж буй энэ аялал минь та 2-т ийм ач холбогдолтой аав ээж нь ингэж цаг гаргаж байна гэдгийг хүүхдүүддээ сайн тайлбарлаж өгч байхгүй бол нөхдүүд тэрийг ойлгодоггүй юм билээ. Аав ээж за би сайн аав ээж байна гээд л бодоод байдаг, гэтэл хүүхэд тэрийг мэдэхгүй, энэ байдаг л зүйл өөрсдөд нь зориулж байгааг ойлгохгүй, бидний хооронд ойлголтын зөрүү гардаг юм билээ. Одоо хавар сургуульд элсэлтын шалгалт өгнө. Чин сэтгэлээсээ хүүхдээ ороосой гэж хүсэж байна. Тэрнийхээ төлөө ч хичээж бэлдэж байгаа. гэхдээ орохгүй байсан ч харамсахгүй ээ. Бид хичээсэн. 

энэ жил миний 37-ны жил орж байна. Би өөрийгөө огт 37 хүрч байгаа гэдэгтээ итгэхгүй л байна. Өөрийгөө нэг л залууханаар бодсон лаг өөдрөг хүн байнаа. Цагаан сарын шинийн 4-нд очиж засалаа хийлгэсэн. Надад одоо байгаа эрүүл саруул бие, сайхан гэр бүл, амьсгал минь саадгүй, зүрх минь зовиургүй сэтгэл маань шанлалгүй байгаадаа үргэлж талархаж амьдарна. энэ сайхан хувь заяаг надад олгосонд баярлалаа. Би нь энэхүү биеээ хайрлаж, илүү хичээх болно. 

Иога хийх болгондоо өөрөөсөө дахин нэг шинэ зүйлийг олж мэддэг. өөртэйгөө илүү дотно болж өөрт минь заяагдсан сайхан ханьдаа ч залбирч баярлаж зүрх минь хайраар дүүрдэг юм.  

2022.02.15

Tuesday, December 14, 2021

Хэвийн байна гэдэг л хамгийн үнэтэй

 Өдөр бүрийг өөрөө туулж өнгөрүүлж байгаа хэрнээ л нэг мэдэхэл нэг дахь тав дахь өдөр болчих юм. Сая өмнө нь бичиж байсан блогоо уншисан 2 долоо хоногийн өмнө болсон зүйлээ гүйцэт дуусгаагүй байгаан байна. Бид тэр орой бага охиндоо тархины бичлэг хийлгэсэн, эмч нь ямар ч хэвийн бус зүйл харагдахгүй байна гэв. Мэдрэлийн эмчид үзүүлсэн эмч бас хүүхдийн хөгжил маш сайн байна гэсэн тул нөхөр бид 2-н сэтгэл нэг амрав. 

Бид дүгнэхдээ сая  9-н сард охины ангид нэг охин шинээр орж ирсэн тэр охиныг их ярьдаг, дандаа л тэр охинтой таарахгүй байх шиг байсан, би гэртээ тайлбарлаж уурын гаргаад явуулдаг ч орой ирэхдээ бас л бухимдалтай байдагсан. тэгсэн ангийн багш нь тэр охин өөрөө өмнөх цэцэрлэгтээ их тэргүүлэгч байсан одоо энд үеийнхээ хүүхдүүдэд дарагдаад манай нөхөр мэтийн хүүхдүүд илүү дээгүүр нь байхаар өөр аргаар хариугаа аваад маргаан үүсгэж байна. ганц манай охин ч биш гэсэн. Тэгэхээр тэр хүүхдийн сэтгэл зүй ч бас их бухимдалтай байгаа байх, 

Би эрхлэгчид ч би алийг нь ч буруутгаж, алийг нь ч өмөөрөхгүй ээ.  ахиж ийм бухимдалтай ангид хүүхдээ өгмөөргүй байна, бид төлбөртэй сайн гэсэн цэцэрлэгт хүүхдээ явуулж байгаа тайван сэтгэл зүйтэй байлгамаар байна. та бүхэн аль алинийг нь гомдоолгүй шийдэж өгөөрэй гэсэн хүсэлт тавьсан. Ашгүй тэр хүүхдийн өөр ангид шилжүүлж миний бага охин нэг тайван байдаг болсон. тэрнээс хойш гар татаагүй, тайван байдаг болсон. Манай хүн бууж өгөхгүй их л үзэлцдэг байсан юм шиг байгаан. ингэж нэг манайх тайван болсиймдаа. 

2021 оны 12 сарын 13-ны өдрөөс эхлэн манай 2 охин удаан хугацаанд хүссэн усан сэлэлтээр хичээллэж эхэллээ. Охид бол бөөн баяр баярлалаа ээжээ ааваа гээд л. бага охин гаранлаа хөвөгч хийчихсэн самардаж байснаа би мундаг байгааз, гэхээр нь тийм байна гэсэн чинь одоо би тэмцээнд орохуу гэж асуужуу хаха. Ирээдүйд том болоод мундаг тамирчин болохыг охиндоо ерөөе. Тууштай хичээллэх нөхцөлийг хангахын тулд аав ээж нь хичээнээ. Хүлээж суухаар хамт явий 2-лаа бас сэлж сурий гээд нөхөр бид 2 явахаар шийдсэн. одоо гоё сэлдэг 4-н хүн гарч ирэхнээ хэхэ. нөхөр бид 2 бас 10-н сараас эхлээд англи хэлний хичээлд сууж байгаа. Англи хэлээ сурахгүй бол огт болохгүй байна. 

Том охиноо одоо англ хэл дугуйлан, хятад хэлний онлайн анги, төгөлдөр хуур, усан бассэйнд явуулж байгаа. Бүгдийн мундаг хий гэж шаардахгүй ээ ээж нь, харин юм юманд дөртэй жоохон сэтгэлээсээ тууштай байгаасай л гэж хүсэх юм. Мэдээж энэ бүхнээс илүү эрүүл байгаасай, сайн бүхэн охидтой минь ойр байгаасай гэж хүсэж явдаг. 

Одоо шинэ жил болох гээд л тал талд баярласан хүмүүс,улаанбаатар нилээн их утаатай, хүйтэн байна. 2021,12,14

Friday, November 19, 2021

Ойрын дуулиан

 2021 оны 11 сарын 16-нд миний бие 35н нас хүрлээ. Ноднин жил 2 найз охинтойгоо хамт өдөржин дэлгүүр хэсээд л явж явж плаж дублэ худалдан аваад мар төрсөн өдрөө хийнэ гэд л бэлдсэн байтал гэнэт коронавирус гээд хөл хорионд орсоон. тэгээд тэмдгэлж чадаагүй, гэртээ хайртай 2 охин нөхөр гэнтийн бэлгэнд умбан өнгөрч билээ. Охид зурсан зураг, бичсэн шүлгээр бэлэг барьж нөхөр сайхан хоолоор дайлж, бэлэг өгөөд л өнгөрсөн. Бид олон сар хорионд байсан ч халдварт өвчин огт багасаагүйь тэрнээс хойш одоо яг нэг жил өнгөрч байна. Энэ жилийн төрсөн өдөр болоход ойр орчмын бүх хүмүүс коронатаад өнгөрлөө. Арай л аймаар байна. Одоо улсаас анх дотооддоо гараагүй байхад л сүржигнээд байсан байж, одоо бүр байхгүй хэн ч анхаарч байгаа юм байхгүй, хэдэн иргэд л өвдвөл өөрсдөө л чадлаараа эмчилж, анхаарч байна. Манай улсын төрийн бодлого арай л иргэдийнхээ төлөө бус гэдгийг байнга л мэдэрч явна. 

энэ жилийн төрсөн өдрөө хийх өдрийн өмнөх өдөр нөхрийн өвөө минь бурханы оронлуу 90-гн настайдаа явчихсан. Би 2021,11,12ны өдөр 5 дахь өдөр өвөө дээр очия гэхээр нөхөр дараа болий гэхээр нь зөрсөөр байгаад очсон. Очиж байж байгаад орой гэртээ хариад байж байтал оройны 10 цагийн үед таагүй мэдээ сонсоод бид очсон. 14ны өдөр буюу 1 дахь өдөр өвөөтэй салах ёс хийж дуусаад би гэртээ ирж хүүхдүүдээ зөөв. өвөөд зориулж асрамжийн газрын хүүхдүүдэд хувцас хоолны материал, хэрэгцээтэй зүйл авч өгч буяны ажил үйлдлээ. 

11,16-ны өдөр 35н насны төрсөн өдрийг амьд сагспон хөгжим сонсож, найзуудтайгаа үдшийг сайхан өнгөрөөсөөн. Төрсөн өдрөө тэгж нүсэр тэмдгэлж байгаагүй надад маш том дурсамж болж үлдлээ. 

Манай гэрийн паян дуусахгүй... төрсөн өдөр хийж дуусаад маргааш нь ажил дээрээ дин дун гэсэн нөхөр байжийтал нөхөр залгаап охины бөгсөн дээр хатиг гарчихсан өвдөөд байна гээд бид 3 их нялхас явлаа, Мэс заслын эмчид үзүүлсэн бүтэн норкоз хийж нээлт хийж идээг шахна гэхээр нь ийм бага хүүхдийн яаж бүтэн норкозонд оруулдагийн гэд бид идээнээс дээж авч бактерлоги шинжилгээ өгөөд дараа нь эмчилгээ хийлгэе гээд шинжилгээ өгсөн. 

маргааш нь бага охины цэцэрлэгийн багш нь ажил дээр байхад залгаад охины гар нь таталдаад байна гэд, аав нь давхиж очоод авсан баруун гар нь татаад байхаар нь бас их нялхас авч ороод, эмч нар нь байхгүй, удаан хүлээж нэг үзсэн эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгч байна. яагаад гэхээр таталт өгч байна гэсэн та нар гэнээ. Та үзээгүй шдээ гэсэн би мэдэхгүй хэвтэж байж мэднэ гэдгийн.... шаал сонин хүн үхэх гэж байвад яахуу? монголд эмнэлгийн үйлчилгээ хог юмаа нэрээ. охиноо аваад гэрлүүгээ явсан. Гэртээ ирээд тархины бичлэг хийлгэж үзэе гэж бодоод. 

хүүхэд өвдөх үнэхээр хэцүү, сэтгэл  санаа тэр шалаар нэг... хүүхэд л зүгээр бол бусад нь яаахав, олон хүүхэд гаргаж энэ ээлгүй орчинд хүүхэд зөвөөлтгүй юм байна гэдэг бодол л орж ирэх юм. Өнөөдөр орой тархины билэг хийлгэнэ. тэгээд зөвлөгөө авч эмчилчихээр гайгүй байхаа. 

Wednesday, October 6, 2021

Зуны аялал

 энэ зун 8-н сард гэр бүлээрээ сайхан аялал хийв. Би 2004 онд оюутан болсноос хойш нутагтаа очоогүй одоо бараг 19-н жил болжээ. энэ жил зорин зорин очлоо. 2021 оны зун 08-н сарын 09-ны өдөр гараад архангай, захван, увс, ховд, баянхонгор гээд л нийт 14 хоног аяласан. Бид өдөрт яваад орой болохоор 6-н үед майхнаа татаад л хоол ундаа хийж идээд буудалж аваад маргааш өглөө дахин майхан бүх зүйлээ хурааж, хогоо ачиж аваад л дараагийн газарлуугаа явдаг. монголын баруун аймгийн том том нуураар очиж, үзэсгэлэнт байгалуудыг хараад л жаргаж явлаа.  
эх орон минь уудам, агаар ус нь ямар цэнгэгийг мэдэрч л явлаа. Замд маш их бороо орж үер буусан ч бид дайраагүй биднийг яваад өнгөрөх үед л араас аадар бороо орж байгаа нь бидний аяны замыг ивээж байсан мэт. Нутагтаа очоод сайхан байсаан, ах дүү нараараа хэсээд л ээжийн минь ах дүү нар 10 гаран айл суманд байдгийн тэд нар маань биднийг очсон өдрөөс яван явтал айл болгон гэртээ оруулж, байгаа бүхнээ барьж дайлад л, өдөржин цагаан сар шиг айл хэсж янж бүрийн хоол идээд л, гоё гоё бэлэг аваад  бас л эрхэллээ шдээ. 
Охид маань их сайн явсан, хоол ундаа сайн идэж, хөдөө очоод л богинхон хугацаанд божин бор болчихсон алын хүүхдүүдтэй тоглоод сумын төвд дугуй унчихсан хотын охин гэж ялгагдахгүй л тоглож явсан. Бараг хөдөө байх нь дураараа хашигдах зүйлгүй байх шиг байгаан. охидуудаа дагуулаад зуны хугацаанд эх орноор нь аялуулвал, хүүхдүүд минь бие дааж, том болоод чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлдэг болчихвол аав ээжийн зорилго биелэх нь тэр. 

Олоон жилийн дараа нуагтаа очиход таньдаг хүнгүй болсон ч энэ миний нутаг гэх мэдрэмж нь сайхан юм. яг үнэндээ бол аймаг арай дээр, сум бол яг байгаагаарай, яааж энэ хүмүүс суманд байдаг байнаа гэмээр л хөгжөөгүй байнлээ. Улс орны удирддаг нөхдүүд хотод байшин барилга гэхээс илүү сум оронд анхаарч, сургууль цэцэрлэг байрьж, хүмүүсийг нутагтаа сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг хангаж өгмөөр байна гэж яриад л явж байлаа. 


Thursday, July 22, 2021

Амьнаам минь тасарсан амь минь

     Амьдрал баян юмаа. Саяхан намайг ээж болгож, найз залууг минь аав болгож хорвоод мэндэлсэн охин үр минь хэдийн 9-н нас хүрчээ. Доороо нэг хөөрхөн сэргэлэн, ухаалаг дүү дагуулчихсан. Хоёр хөөрхөн охинтойгоо бид 2 аз жаргалтай сайхан амьдарч байгаадаа би байнга талахраж явдаг юм. 

     миний том охин чинь багадаа их уйлахтай, аав бид 2 нь анх охин төрсөн эхний хэдэн сар бол шөнийн нойр авна гэж байхгүй байсоон. охин шөнө болохоор л сэрвэгнээд л унтахгүй, уйлна, бас ааштай чанга байж билээ.  Би ч ядаргаанд ороод л чихэн дотор 3-н хатиг гарч, нүдэн дээр өвдөг гарах ч энүүхэнддээ. Охин уйлхаар би ч дагаж уйлаад л Одоо бодохоор бас л хөгжилтэй байжээ. Охин 5-н сар хүрээд нээх хөөрхөн болж эхэлсэндээ. Бид 3 зуны хугацаанд зуслан дээрээ гарчихсан охин минь бондойгоод л, хот хот инээгээд л үнэн хайр шүү. Охин ганц ган дугарахад нөхөр бид 2, хадам аав ээж бид 4 зүгээр өмнө нь бөмбөгнөн шдээ. Миний охин тэрийг мэддэг болчихсон үнэн даам шдээ. Одоо ч тэр эрх, зөрүүд анхаарлын төвд байдаг зангаарай. Өдөр ирэх тусам улам ухаан сууж, улам царайлаг, гэрэлтэж буй нар шиг ургаад л байгаан. 

4-н жилийн дараа минийй охин хөөрхөн дүү дагуулсан. Энгээд бид 2 хөөрхөн 2 охинтой болсон байдгийн. Бага охин 3-р сард төрөх үед гадаа хүйтэн байснаа нээх гоё дулаахан нартай байж билээ. Бага охиноо төрүүлэх гээд л 1-р төрөх эмнэлэгт орой 6-н цагт ороод орой 8-н цагт төрж билээ. Нөхөр хажууд өрөөнд орж ирээд бид 2 за одоо ч шөнө унтахгүй, хатуу өдрүүд эхэллээ гээд л их бэлтгэлтэй байтал охин минь орой унтаад өглөө сэрж аав ээжийгээ гайхшруулж билээ. Миний охин их тайван бараг уйлдаггүй байж билээ. ээж охин 2 шөнийн нойрыг сайн аваад л ээж нь их сайхан амарч байсан шүү. Бага охин их нээлттэй, нүүрэмгий мөн бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй нь бүх үйлдэл дээр ажиглагддаг. Бага охин төрөөд 2 сартай байхад Том охин орон доороос сандаал гаргаж өмсөн гэж зүтгээд би авч өгөх санаатай ороо өргөтөл нуруу нэг  сонин болоод явчихсан, тэрнээс хойш хүүхдээ тэвэрч чадахгүй болтолоо нуруу татаж, нуруу өвдөхийн зовлонг мэдэрсээн. Олон ч газраар явсан сүүлд төмөр замд байдаг настай мундаг бариач дээр очоод бариулхад намайг саваа хазаалгасан байна гэж барьж өгөөд дээрдсэн. Тэр үес хойш иогатай холбогдсон юм байна. Миний охин одоо 5 нас гарантай. Эгч дүү 2-х хараад л бие биендээ ханьтай тоглож, нэгнээсээ суралцаж байгааг харах үнэхээр жаргал юм. Аав нь маш зөөлөн, охидынхоо аясаар байдаг тул аавдаа их хайртай, аавыгаа найз шигээ л бодно. Би эоохон шаардлага тавьдаг болохоор надаа бас эмээнээ. 

Амьдрал тандаа баярлалаа. Та үнэхээр баялаг юм. Өөрт байгаа болон энэ сайн хань сайхан охидуудтайдаа талархаж явдаг. Анх хадмындаа анхны охиноо төрүүлж, амьдарч байсан бид 2 одоо 2 хүүхдийн дэлгүүр ажилуулж, 4-н өрөө байран саяхан орсон. амьдралд бүх зүйл санаснаар бүтэж, биднийгээ байнга ивээж явдаг эх дэлхий, энэ тавиландаа талахрая.