Wednesday, June 22, 2011

Суралц

Бид энэхүү амьдрал дундаасаа насан туршидаа л суралцсаар байх болно хэмээн багаасаа л сонссоор ирсэн, их үнэн үг юмаа. би ни жоохон хүүхэд байх-н л таалагдахгүй дургуй зүйлсээ шууд хэлээд л авдаг, ямарваа нэгэн зүйлд хэтэрхий шудрага зан гаргаж үүнээсээ болж олон ч нзуудаасаа зовломж хүртэж, олон ч хүнийг шууд хурц үгээрээ гомдоож байсан байх. Учир нь надад нэг хүнийг хараад хамт байсан хүнээ орхидог, эсвэл нэг л тогтоцгүй шалчигнасан зантай, өөрийн гэсэн бодлоо сэтгэлээсээ хэлддэггүй, харийг харж урваж, шарийг харж шарвсан занд дургүй болоод тэр байх.

Одоо дуугээ хархаар, би яаг л ийм шууд хэлдэг байсан байхдаа гэж бодогдож байхыг бдход, би бас манж болж өөрчилөгдсөн юм шиг байгаан, их сургуулиьд сурдаг байхдаа Ө-нз маань  , хүн манжилж сурах хэрэгтэй, чи дургуй зүйлээ ч дуртай юм шиг хийж хүмүүст илэрхийлж сурах нь бидэнд л ашигтай хэмээн зөвлдөг байсан, тэр үед нзинхаа хэлсэн үгийг тэгэж ч их тунгааж бодолгүй өөрийнөө л зөв, яхаараа хүмүүс нэгнийгээ муулаад л, доош нь хийж ярьж ярчихаад, нөгөө хүнээ хархаараа учиртгүй сайн нз минь хэмээн 2нүүр гаргаж чаддаг байнаа хэмээн боддог байлаа.

мэдээж найзууд хоорондоо ярьж буй үзэл бодол энд хамаагүй, чи нздаа тэр хүний талаарх өөрт төрсөн сэтгэгдэлээ хэлж найзтайгаа ярилцахад энэ хов жив, эсвэл хүний муу хайсан хэрэг биш юм гэж боддог,  учир нь хүн бүхэн мэдрэмжтэй бодолтой, гол нь тэрхүү бодлоо хэнд хаана гаргаж байна гэдэг их чухал.

энд ч ирээд суралцаж байх хугацаанд их л зүйлийг ойлгож мэдсэн, учир нь хүн гэдэг ийм л байдаг юм байна, байхаас ч өөр аргагүйн байна, гол нь хэнд ямар хүндээ бэ гэдэг нь их чухал гэдгийг бага багаар мэдэрлээ.  энэ бол хүн болгонд байх ёстой зан юм байна хэмээн боддох боллоо, ялангуяааа энд одоо хараад байхад хүмүүс хоорондоо уулзахдаа бурхан минь яаасан ч соёлтой, яаасан ч нэгэндээ таалагддаг юм бэ гэмээр харицна , даанч иргэж хараад л ,чамайг өөрөөр ярьж эхлэнэ,. тэгээд хүн хүнтэй сэтгэлээсээ харицаж буй байдал бараг байхгүй болж байгаам шиг.  нэг л худалаа нэгэндээ сайн хүний дур эсгэсэн инээд алдсан хүмүүс, мэдээж энэ нийгэмтэй холбоотой гэхээс илүү, хүн ингэж байж энэ нийгэмд оршин амьдрахьн тулд ингэж 2нүүр гагаж амьдрах хэрэгтэй болж байгаам шиг бгаан.

тэгэхээр одоо дургүй зүйлдээ ч дуртай юм шиг хэмээн Ө нзинхаа зөлөснөөр өөрийн дотоод бодлоо, дараад хэрэгтэй үед манж занг их гаргаж сурах хэрэгтэй байна. гэхдээ би хэнтэй хаана гаргах бэ гэдэг нь бас их чухал асуудал. сн нзтайгаа, гэрийнхэнтэйгээ тэгэж харьцаад байвал, нөгөө долгинсон, бла бла нэр авах болно. энгээд бодхоор энэ нийгэмд амьдрахын тулд  хүмүүн бид яааасан ч их юм туулхимдээ.

Sunday, June 12, 2011

Эрдмийн баярааа

    За дипломаа хамгаалаад дуусчихсан одоо хонхны баяртай сайхан сэтгэл өөдрөг орхондээ гээд л сэтгэл өөдрөг байсан мөч саяхан мэт санагдаж байна, энэ цаг хугацаа ч харавсан сум шиг хурдан юмаа, одоо нутаг буцахад хэдхэн сар биш бүр хэдхэн хоног үлдсэн байна гээч...... 

    диплома хамгаалалт дуусаад ангийнханийгаа хоолонд уриад нэг сайхан хоол идлээ, тэр дунд өрнөж буй ярианы сэдэв бол яаж диплома бичэж дуусгахуу? хэжээ хамгаалая гэж бодож байна? хурдан нэг төгсөх юмсаан гэсэн ангийн хүүхдүүдийн бухимдалаар дүүрэн яриа , бүгд л надийг явуулаад л , магистэрааа зөвлөгөө өгөөч, яавал тань шиг төгсөөд сууж байхуу гэх мэт хошин яриа ч оршисоор байлаа, миний ганц тэдэнд хандаж хэлсэн үг бол, өдөр болгон бич, их бага нь хамаагүй, бага бгаар хийгээд л байхад нэг л мэдхэд дуусчихсан байдаг юм. хичнээн ард нь гарчихсан ч гэлээ, ангийнхаа хүүхдүүдийн санаа зовж байгааг хархад хэцүү л сонсогдож байнлээ шүү. тэгээд өөрсдөө цагаа ашиглаад диплома бичэхгүй юууугаа хийгэд байдаг байнааа. заааааа манид ч хамаатай биш.

за тэгээд хонхны баярын өдөр ч боллоо, Орон орны соёл, заншил нь өөр өөр болхоор надад их л сонирхсон, яадаг бол хэмээх хүсэл төрж байлаа, сургуулиас өгсөн дүрэмт хувцасыг өмсөөд, ангийхантайгаа хамт ёслол тэнхим орлоо, за тэнхим тэнхимээр нь хувиарлаад хаяг тависан байнаа, тэнхимийнхээ суудал дээр очоод суулаа, хараахан эхлээгүй л байх шиг байна, хаашаа л харна ижилхэн хувцас өмссөн хүмүүс бужигналдад л байна. удалгүй нэг зб-д ажиллаж буй хүн ирээд ангийнханаа төлөөлөн тайзан дээр гарах оюутан өөр суудалд суух учир надийг дагаад явнуу гэвээ /тэнхимээс надийг тайзан дээр гар гэж хэлсэн учир / дагаад л явлаа, миний нэртэй, суудал байнааа, тэрэн дээр нь суулаа, хүмүүс нэрний минь урт, бас шал өөр төрлийн нэр болхоор гайхсан байдалтай надруу хараастай....

    за тэгээд ёслол нь ч эхэллэээ. сургуулиа захирал, баахан багш нар хурган ишгэн дарга нар бас л ижилхэн дүрэмт хувцас өмссөн гаднааc орж ирэлээ, алга ташин угтаж авлаа, тайзан дээр гарч үг хэллээ, сургуули нэрэмжит дуугаа дууллаа, нэгэн хб-тэй оютан гарч үг хэллэээ тэгээд л төлөөлөгч оюутануудын нэрсийг дуудаад, нэг нэгээрээ тайзруу гарвоо....... удалгүй нийгэм судлал-н тэнхимийн төлөөлөгч гээд  л миний нэрийг дуудлаа, би ч гарлаа, дараалад зогссон 3н хүнтэй гар бариад, дэд захиралаар малгайнихаа утсийг нөгөө тийш болгууллааа, захирал нэг улаан өнгийн диплома өгөөд гар барилаа, зураг татуулааа, ангийнхан нэр дуудаад хайртай шүү гээд суудлас орилход, яасан ч гоё санагдаж байв, бантсандаа сонсоогүйм шиг өнгөрлөө. 

 тэгээд  тайзнаас буугад ангийнхан дээрээ очисон чинь ангийнхан хайртай гээд орилоод байхад, ганц гараараа даллчихгүй, магистэр болоод л биднийг тоохоо болисон ууу тэ гээд л үг хаяаад эхэллэээ, за тэгээд нэг хэдэн зураг авхууллааа, тэгээд л дууслаааа. эндхийн эрдэмийн баярын ёслол нэг иймэрхүү. манай монголд бол яааааж байга болооо, баахан шоудалт болно шдэээ. энд бол тэгээд л гэр гэрлүүүгэээ марш.... диплома бичэж дуусаагүй болоод ч тэрүү ангийнхан нэг л урвагар байх шиг ....тэгээд л тарсандааа. би нз охинтойгоо нэг хоолонд ороод л гэртээ ирсэн

   одоо 1дахь өдөр тэнхимдээ биднийг үдэх ёслол хийхийн гэсэн, орой нь манай ангийнхан багш нартаа баярлалаа гээд нэг хоолонд орхин гэсэн, тэгээд ерөнхийдөө бүх зүйл өндөрлөж тийш хандаж байна. би дипломны засах ёстой зүйлээ засаж дуусаад багшруу явуулсан, ок гэхээр нь сургуулид хүлээлгэж өгөөд, сургуулиас явах-д хийх ёстой баахан аар шаар ажилаа хийх л үлдэлээ..................    

Wednesday, June 8, 2011

Бөөн бөөн баяраа хө

За энгээд өнөөдөр нөгөө байнга гомдол мэдүүлдэг дипломны ажилаа  амжиллтай хамгаалад ард нь гарлаа. зөндөө хугацаанд өөрөө л хийсэн ажил болхоор, багш нарийн асууж буй асуултанд хариулах, өөрийнхөө тухай яриж байгаам шиг их дотно, сн мэддэг зүйлүүд байлаа, аргагүй шүүдээ, бүтэн жил хагас хийж байж дууссан ажил ч, арай өөр юмаа, надаас өөр хэн ч ингэж над шиг миний эрдэмийн ажилийг сайн мэдэхгүй нь үнэн болно.

Өнөөдөр их сандарч байсан ч, би яаг цаг нь тулаад хамгаалад эхлэхээрээ огт сандрахгүй улам тайван болчихдогоо улам ойлгож мэдлээ, яагаад ч  юм бүх хүн чимээгүй суугаад миний л яриж байгааг сонсох нэг л гоы санагдаад тэрүү тавширчихсан шдэ. тэгээд багш нарт их сонин соргог сэдэв шиг санагдсан юмуу , их сонирхож байсан. бас далиманд ни магтуулад ч амжисан шүү. хүсээд байсан зүйлдээ ингээд хүрчихлээ шдээ. хүн зорилготой бас түүнийхээ төлөө тэмцэж чадвал бүтэхгүй зүйл гэж үгүй юм шүү.

Хамгаалалт дуусад багш нартай хоолонд ороод баахан л монгол, тайванд байх талаар ярилцав, тэгээд тараад шууд л аав ээжрүүгээ залгасан чинь хэн нь ч утсаа авдагүйэээ, тэгээд  ангийхантайгаа оной орой гарч шоудахуу яахуу гээд л яриж байтал, утас дуграад л , хамгийн анхни мэдээгээ аавдаа хэлээд, аав минь бөөн баяр, бас надийг мэйлээ шалгаарай миний охин, аав нь охинихоо билетийг авчихсан, хамгаалт нь дуусхаар өгеэээ гэж бодоод аавынх нь бэлэг шүү гэсэн. аав ээж 2тоо их баярлалаа.  та 2 бурхан минь л охиндоо эрүүл саруул байхад охин нь та 2гоо их баярлуулахыг хичээнээ. мөн надийг дэмжиж, надад амжилт хүсч байсан хайртай нз залуу, нз охидууд, дуу нар, хамаатан гээд бүгдэнд нь баярлалаа.

Monday, June 6, 2011

Хүссэн зүйл ойртох тусам улам түгшинэ

Сүүлийн хэдэн өдөр ёстой унтаж чадхаа болилоо, нэг бол шөнжин дипломаа хамгаалж байна, хэмээн зүүдлээд, эсвэл, санаа зовоод яах бол гайгүйхэн хамгаалад ард нь гарчихийнсан гэсэн бодол өөрийн эрхгүй сэтгэл зүрх оюун ухаанаас гархаа байлаа.

би чинь нойрондоо их сайн биш билүү? яагаад ингээд нойр хүрэхээ байчихуу, зүрх ч хүртэл одоо болтол хурдан хурдан цохилоод л , нэг л түгшүүртэй шаналгаатай байгаад байхийнма, за тэгээд арга ч гүй биздээ, бүхэл бүтэн 2 цаг ганцаарханаа баахан шүүмжилэл, асуултанд хариулаад хүн болгоны нүдний харцан дунд сууна, өөрийнхөө бүхэл бүтэн жил гаран хийсэн хөдөлмөрийг хамгаалах гэж байгаа хүн шүүдээ.

Одоо маргааш өглөө босоод л их дэлгүүр явж хамгаалтанд  багш нарийн өмнө тавих кэкс, уух юм гээд л аар саар юм авчихаад юмаа бэлдээд л хамгаалтандаа орндоо, уг нь сая нэг илтгэл нтр тавихдаа би гайгүй л байсан шиг санагдахийн, одоо жинхэнэ хамгаалт нь болоод тэр юм болвуу? бас гайгүйхэн нэрээ аваад, монгол-чуууд ямархуу юм хэмээн сонирхож ирээд сууж байгаа хүмүүс ч их байгаа, өөрийгөө дажгүй авч гараад, хамгаалтаа л сн хамгаалчихбал миний энд 2жил байсны үр дүн гарах гээд байнаа. их сандарч байна, бүр унтаж ч чадахгүй байнаааа. би яаааагаад байгааан бэ?

миний ингэж их дотроо сандарч түгшиж байгааг хүмүүс мэдвэл их инээд нь хүрэх байхдаа... зарим нь ойлгох ч гүй байж магад,  тиймээ өөрөө яаг туулаад ирэхээрээ миний сэтгэлийг ойлгонооо , би хангаллтай л олон илтгэл тавьж эсбэл  тайлан тавьж байсан, үйл ажиллагаанд ч  орж байсан. гэхдээ гол нь ингэж их хугацаа зараад, ингэж их хүссэн хүлээсэн мөч ойртох тусам ингэж их сандардаг юм байна. гэхдээ би зүгээрээ зоригтой л ороод, өөрөө өөртөө итгэлтэй шүүслүүлэж байгаад л гараад ирнэээ, /багшийн маань хэлдэг шиг хамгийн сайн ном ч хүртэл шүүмжилэл хүрттдэг/ тиймээ би айхгүй зоригтой, хамгаалнаа, миний ингэж их хөлс хүчээ гарган байж, зовон байж хийсэн эрдмийн ажил шүүдээ.

би яагаад ингэж их сандараад байгааан бэ? зүрх минэээ намайг тайван байлгаач, зүрх тук тук тук энгээд л сандаргаад байхын, магадгүй би энэ мөчийг их хүлээсэн хэтэрхий их анхаарал тавьж байсан болоод тэр биздээ. магистэр зэргийг авах ч амархан биш шүүдээ, иймээс гол ни зоригтой өөртөө  итгэлтэй байх. за одоо ябж сайхан солонгос хоолонд орчихоод, ирээд илтгэлдэ бэлдэе дээ 6 хан минутанд илтгэл тавих юм шүүдээ, цагааа сн барих хэрэгтэй . за амжилт маргааш үзүүлүүд өгөөрэй.

Thursday, June 2, 2011

Аймшигтай завгүй өдрүүд

Ёооохххх, сүүлийн хэдэн өдөр яаг юу болоод өнгөрсөн бэ? бүү мэд, ямарч байсан нэг зүйлийн ард гарах гээд л ухаанааа алдсан бололтой шүү. нэрээ тийм тийм, бичэж буй эрдэм шинжилгээнийхээ ард гарах гээд ёстой ухаангүй байсын байна шдээ. Өнөөдөр нз охиний машинаар хамт явж 2дахь өдрийн хамгаалтын комисс-д эрдэмийн ажилаа хүлээлгэж өгөөд орж ирээд сууж байна, би бас нз охиндоо баярлалаа гэж хэлэхгүй бол болохгүй, надад хамгийн их хань болж, байнга л ийш тийшээ явах, асуудал гарсан үед/өөрийнхээ эрдэмийн ажилаа хийж дуусаагүй байж / хийх ёстойм шиг тсэтгэлээрээ хандаж байдаг, хайрт нздаа баярлалаа, тэмхимийнхэн бүр ихэрүүд гээд дууддаг болчихсон шүүдээ, би ганцаараа явж байвал, надаас нзийг минь асууна, тэр ганцаараа явж байхаад тэрнээс надийг асуугад байдаг хаха, ийм л салдагүй хамт явж байдаг, дундаа нууц гэж байхгүй  2 гар шүүдээ.

Амьд, юмаа хийгээд байгаа хэрнээ бусад зүйлсд бол ухаан орон гаран  байсан гээч, би бүр шөнө хийж дуусгаад л удирдагч багшруу явуулна, өглөө босоод мэйлээ шалгахад л , баахан мэйл ирчихсэн байна, тэгээд л ажил оволзож байгаам да, өдөржин сом ард  ажилаа амжуулаж суусаар нэг хархад л цаг орой, шөнө болчихсон байхийг анзаарна. би бүр яаг манраад мансуурна гэдэг л хэсэг хугцаанд болсон байх, одоо бодхоор бахархмаар бас инээд ч  хүрэх шиг......

энд интэрнэт үйлчилгээ ч агуу хөгжисэн орон юмаа, би бүх л дипломтай холбоотой бас бус ажилаа интэрнэт-н цаанаас хүмүүстэй харицаж амжуулаж байна гээч, манай монголд бол, одоо гайгүй л болж бгалдаа, гэхдээ л ингэж нэт-р бүх ажилаа хийж, бүх холбоо барих хэрэгтэй хүмүүс мэйлээ ингэж байнга шалгаж, нэт- өмнө өдөржин суудаг ууу? гэдэг асуудал үүсч байгамдаа... за тэгээд л энэ дроп боx гээд их чухал мэдээлэл дамжуулагч  байнаа, би өөрийнхөө хийсэн ажилаа энэ файлэ руу тавихад, багш хэжээ ч хамаагүй ороод л миний бичсэн зүйлийг засаад, тавчихна, би дуртай үедээ ороод л ,юмаа засах, авч болно..... гэх мэт маш их хэрэгтэй бүх чухал зүйлс болгон миний энэ нэг жижигхэн нөтэбүүк дотор өрнөж байндаа......

Өчигдөр хүүхдийн баяраар юуун баярлах, нөгөө дайн зарлаад байгаа, хамгийн хайртай эрдэмийн ажилаа принтэрлэж гаргаад, орой нз охинтойгоо 2лаа далайн эрэг дээр баахан буу халаад, ямар нэгэн зүйлс сэтгэл яарч, санаа зовохгүй нэг сайхан сууж, тайван гэгч нь,  суув, тэр мэдрэмж нь яасан сайхан байсан гээч, далайн давалгаа нь чимгээг ч мэдрээд л, бид 2 бодохнээ, 2сарийн өмнө л энэ далайн эрэг дээр ирэж байсан байнлээ, тэрнээс хойшох 2сар яааасан хурдан өнгөрөө бэ? бурхан минээ цаг хугацаа ч ёстой харавсан сум юмдаа, чи минь одоо энэ 2сарын талд нь хүрхгүй хугцаа өнгөрхөд нутаг буцах нь байна шдээ.... гэж нз охины хэлхийг сонсоод нээрээ саяхан л би энд ирээд, энэ далайн эрэг дээр ингээд сууж байсан...сан.... одоо тэгсэн буцах болчихсон байна гэжүүү..... яааасан хурдан юм бэээ.......

өө тэгээд эрдэмийн ажилаа хэвлэхээс өмнө баахан л юм болсоон, өчигдөр чинь яаасан гэгч өдөр байваааа ай ........ багш мэйл бичээд баахан даалгавар өгнө... дээрэс нь бас диплома хамгаалтин комисстой холбоо барих, дунд гарах зарим үл ойлголцол гэээд л...... би ч бас гайгүй ээээ, миний ерөнхий рам бол өөрчилөөд байх зүйл байхгүй, ойр зуурийн л сэдэв нэр солих, жижиг гарчигууд өөрчилж бичих, загварийин дагуу хийх гэх мэт жижиг мөртлөө их ажилагаатай ажилууд .... харин ангийн нөгөө охиныг багш бүхэл бүтүэн, рамааа засаж бич гэсэн, тэр чинь одоо юу гсэн үг бэ? ахиад эхнээс нь бичэж байгаагаас ялгаа юу байнааа.... нөгөө охин яаааг галзуурах гэдэг л болж байгааг хараад, аймаар санагдаж байнлээ шүү.

Өчигдөр орой нэг л сэрсэн хүн шиг санагдаж байсан, орой нэг нүд нээгдээд, чих онгойж байгаам шиг санагдаж байнлэээ шдээ ха ха, нээрээ л  /их сургуулийн нз ө./  нз охиний маань хэлдэг шиг, баклавар биш шүүдээ, энэ нэгэн магистэр гэдэг эрдмийн цолыг авах ч бас, амар ажил биш юм байнааа.....    за одоо бусад зүйлс яахууу, одоо 5хан хоног өнгөрөөд, тэгээд хамгааллтандаа ороод, тэнцэчихвэл болох минь, сонсохнээ их шүүмжилдэг, бас удирдагч багш чинь ч чамд тусалсан үг хэлдэггүй харин ч чамайг муу байна хэмээн загндаг гэсэээн, аймаар байгааждэээ .... би ч шарандаа уйлчихаж мэдэх л хүн дээ нтр хаха. за тэгээд хамгаалтандаа ороод, ахиад дипоо засааад, сур-д хүлээлгэж өгөх гээд л хийх ажил ч олон байндааа байна. амжилт, чи чаднааааа, чи чинь чи шүү дэээ..... ингэж байж л өөрийгээ гэх үнэлмж дээшилэж, өөртөө улам хайртай болно, зорисон ажилийнхаа ард зааавал гарах ёстой, залуу байгаа дээрээ боломжийг л алдаж болохгүй.... ок жиа ёооов.