Thursday, May 6, 2021

Аялалын болон Корона вирусын хур буусан жил

 Энд ийм блог бичиж байснаа ч таг мартаж гэж. 2020 онд бүр нэг ч блог хөтлөөгүй байншдээ хэхэ. би энд блог бичиг их дуртай учир нь хөгширсөн хойноо, охид том болчихоод уншихад бидний мартсан олон ч сайхан дурсамжыг эндээс сэргээх байх гэж боддог. 

2020 оны 10 сарын 25-с 11 сарын 15-г хүртэл нөхөртэйгөө хөтлөлцөж аваад солонгос, тайван, вьетнам, хонгконг зэрэг 4-н улсаар аялаж билээ. Солонгост байдаг найз дээрээ очиж тэднийд хэд хонож хамт гадуур газар үзэж сайхан хоолоор дайлуулж гоё аялсаан. Бид 2 өглөөний хоол идэж аваад л хөтлөлцөөд гардаг, өдөржин гадуур гоё газрууд үзэж, дэлгүүр хэсээд л явж явж орой 12-с метро зогсохтой зэрэгцээд л ядарсан хоёр хүн найзындаа очиж унтана. Солонгос их цэвэрхэн тухлаг газар юм билээ.Орчин үеийн байшин барилга ихтэй, загварлаг, завгүй хүмүүс,сайхан тааламжтай цаг агаартай.  Манай монголчууд их сайхан газар ажиллаж амьдардаг юм байна гээд л бид хоёр ярьж явлаа. Тайванлуу нисэхийн өмнөх өдөр монголоос бас нэгэн найз минь нөхөртэйгөө ирж бид уулзалдаж мах шарж, буу халсаар үүр цайтал сайхан сууж билээ. Бид 2 бараг 2 цаг унталгүй нүдний хор гаргаад л онгоцны буудал зүг явлаа. 

Тайванд үдээш өмнө 11 өнгөрөөд онгоц буусан. Яг л өмнөх шиг чийглэг халуун танил агаар цаанаа л нэг дотно. Магистер ангийн найз залуу бид 2-г хүлээгээд хүлээлгийн өрөөнд зогсож байлаа. Найз яг хэвээрээ шүү. Бид 3 онгоц буудал дээр утасны дугаар болон дата худалдаж аваад таовюан-с тайбэй хотрүү явсан. 101 давхарын доор алдарт динтайпэи хоолны газарт өдрийн хоол идэж аваад, гадуур жаал хэсээд, орой 7-н цагаас магистер ангийн хүүхдүүд намайг утган авч хоолонд орцгоов. 10-н жилийн дараа уулзахад бүгд яг хэвээрээ байгаа нь үнэхээр атаархаж биширмээр санагдсан.  Нөхдүүд хөнгөн хоол ногоо голчлон иддэг, цаг агаар нь чийглэг зөөлөн уур амьсгалтай, хүн амьдрахад маш тааламжтай орчинд яааж ч хөгширөхөвдээ,үрчлээс лав олж хараагүй .Намайг яг хэвэндээ байна гээд л байсан гэхдээ миний бодлоор би 2 хүүхэдтэй болж, архаг ээж болсон байхад нөхдүүд дөнгөж хуримаа хийж, жирэмсэн болж эхэлж байнлээ. За тайбэйд бас дүү сурдаг тул дүүгийн байранд 3 хоносон. Найзууд нэг нэгээрээ дагуулж онцлог газруудаар хөлийн ул эргэтэл зугаалсандаа. 4 дахь хоногийн өглөө бид 2 сурч байсан хот болох гаовшун хотын зүг хурдны галт тэргэнд суугаад явсан. Зам тээврийн харилцаа нь үнэхээр биширмээр хялбар, хурдан. 2 цагын дараа очих хотдоо очиж захиалсан буудалдаа орж, усанд орж хувцасаа сольж аваад сургуульруугаа очиход яг л өмнөх шигээ хэвээрээ байгаа нь тэнд туулж өнгөрүүлсөн олон дурсамжийг сэргээх мэт тааламжтай. Далайн эрэг дээр очиж иога хийж, өмнө нь өнгөрүүлсэн сайхан дурсамжаа ярилцаж суусаар нэг мэдэхэд оройн уулзалтын цаг болсон байв. Орой тус хотод амьдардаг ангийн найзууд, диплом удирдсан багштайгаа уулзаж хоолонд орж үдшийг сайхан өнгөрөөв. Орой буудалдаа очиж амраад өглөө эрт ангийн бид 2-г тоссон найз буудлын гадаа тосохоор ирж, бид хамт тайнан хотын зүг замд гарлаа. Алдарт алишан ууланд очиж үзээд оройдоо тайжон хотод очиж буудалд буув. Маргааш нь тайжон хотод хамгийн сайн найз охинтойгоо уулзаж бид хамт хоолонд ороод, нөгөө найз залуу бид 2-г найз охинд хүлээлгэн өгөөд түүний үүрэгт ажил дууслаа. Найз охин жирэмсэн нөхөртэйгөө хамт бид 2-г хүлээн аваад хуалиан хэмээх /би өмнө нь байхдаа очиж үзээгүй/үзэсгэлэнтэй далайн хотруу замд гарлаа. Бид 4 хэдэн хоног хамт сайхан аяллаа. Машинтай муруй замаар эргэлдэж уулын оройрүү явах нь үнэхээр аймшигтай санагдаж бүр 2 охиноо санаж билээ хэхэ. 10-н хоног найзууд дээрээ эрхэлж, алган дээр нь бөмбөрсөндөө. Бид 2-н дараагийн улсруу явах цаг ойртож бид онгоцны буудал явж очиход тайвань найзууд бүгд буудал дээр ирчихсэн хүлээж байсан нь үнэхээр сэтгэл догдлуулсан шүү. Энгээд найзуудтайгаа салах ёс хийж цааш вьетнам явах онгоцруугаа суулаа. 

вьетнам улсад ирлээ. Онгоц буудал дээр хар хар царайтай, хүзүү чихэндээ том том шар алт зүүсэн хүмүүс нь яг л монголыг санагдуулсан хэхэ. онгоцноос буугаад тээшээ авах гэж 2 цаг гаран хүлээсэн нь үнэхээр бухимдал төрүүлсэн. Шөнө 12 өнгөрч байхад тээшээ аваад, захиалсан буудалруугаа таксинд сууж явсан. Нээх аймаар замаар олон байшин дундуур сүлжээд явах нь бүүр нэг хүний наймаанд орчихвол яаана гэж бодоод айх гайхах зэрэгцээд хоёулаа таг дуугүй явж билээ. Буудалдаа ирэх үед нэг тайвширч өрөөндөө ортол өөдөөс зурган дээрх шиг лаг өрөө биш нь бас л гайхал төрүүлсөн хэхэ. Энэ улсад ангийн нэг вьетнам охин байдаг ч завгүй тул уулзаж амжаагүй. бид 2 өдрийн аялалд хамрагдаж үзэсгэлэнтэй байгаль үзэж, далай дээр усан онгоцонд хооллож тансаглаж авсаан. Хот нь хөл толгой нь олдохгүй замбараагүй, зам нь хүн дайруулж үхчих гээд л бас л янзын байнлээ. Байгаль бол тасархай гоё, гадны жуулчид маш ихтэй, өргөн том замтай, цэвэрхэн том онгоц буудалтай, орой унтахад ажиллаж л байна өглөө босоход ч ажиллаж л байдаг хөдөлмөрч ард түмэн байнлээ. бид 2 энд хэд хоноод цааш хонгконг явлаа. 

хонгконг-д ирлээ. Онгоц буудал дээр маш их цагдаа холхилдоод л, цаанаа л нэг түгшүүртэй. энд хятадыг эсэргүүцсэн бослого гараад нилээн үймээтэй, хот дотор бөмбөг дэлбэрч, хүн үхэж, шархдаж байгаа нь үнэхээр айдас төрүүлсэн тул бид 2 хотруу орохгүй онгоы буудалд хоноод өглөө нь нутгийн зүг нисэхээр шийдсэн. гэрээ охидоо ч их санасан тул элдэв эрсдэлтэй алхам хийхийг үнэхээр хүсээгүй. 

Ингээд маргааш нь МИАТ онгоцондоо сууж, жанцанноров гуайн цагаан суварга аялгуут дууг сонсож явсаар эх орондоо ирлээ. Онгоц буудал дээр буухад 11 сар дундаа орж монголд өвөл цаг ирсэн байлаа. Гэрийнхэндээ мэдэгдэхгүй бэлэг барих гээд бид 2 шууд такси бариад л гэрлүүгээ явсан. Хаалга тогшоод ортол 2 охин өөдөөс шооконд орж баярлаж уйлаад л, хадам аав ээж бүүр гайхаастай хэлэхгүй яааж байгаан бэ гээд л хэхэ. ингэж бид 2 хуримын 5-н жилийн ойндоо зориулж сайхан аялаж нүдээ нээж, бие ядарсан ч сэтгэлээ баясгаад ирлээ. 


12 сарын 3-нд Шанхай явж 4 хоноод ирсэн. Бас л 2-лаа шанхайн диснэелайнд орж нэг өдөржин хүүхэд болж тоглож авсан. Анх бодохдоо манай парк шиг хэмээн төсөөлж ороод жинхэнэ алмаарч, шооконд орсоноо нуух юун. Охидоо том болохоор нь дахин авч очиж тоглуулна гээд л ярчихсан байгаа. Шанхай хөгжсөн ч гэсэн цаана л нэг интернет нь заавал дугаараар бүртгүүлж ордог, олон улсын карт ч уншихгүй жуулчдад цаанаа л дарамттай санагдсан. Хүүхэд насандаа очоод нэгэн өдрийг бид 2 сайхан өнгөрүүлээд диснэйландэд өдөржин шоппинг хийж аваад нутгийн зүн буцлаа. 

2020 он аялалыг дэмжсэн сайхан жил байсан ч 2 сараас эхлээд л ковид гэх айхтар цар тахал гарч дэлхий дахиныг донсолгож, олон ч хүний алтан амыг авч явлаа. энэ тахал 2021 оны 2 сараас монгол дотооддоо алдаж, одоо өдөрт 1000-с дээш хүн халвдар авч, 7-15 хүн нас барж одоо ч дарагдаагүй байна. Бид вакцин хийлгэж эхэлсэн тул одоо нэг намжих байгаа хэмээн залбирч сууна. Хичээл сургууль 2020 оны сүүлээс 2021 оны зуны амралт хүртэл тэнхимээр орсонгүй ээ. Манайх бас энэ хүнд цаг үеийн хажуугаар байраа зарж, охины сургуульруу ойртож байр захиалсан, байр нь ковидын хорионоос болоод барилгын ажил зогсоод одоо болтол хагас жилээр хойшилоод ороогүй л байна. Маргааш 28-н хоногийн хорио тавигдаж бид ажилдаа явж, хүүхдийн онлайн хичээл амрахнээ. 2020,2021 онд гэрийн хорионд амарч байхдаа иога хийж л сэтгэлийн хямралд орчихолгүй давж байна. Маргааш хорионы сүүлийн өдөр бид 4 бууж хийж идэж амжилттай хориог давснаа тэмдэглэх санаатай хэхэ. Энхийн цаг ирж, дэлхий дахин тайван болох болтугай.