Monday, March 26, 2018

Диатизыг нам дарсан минь

Охин минь 8 сартай байхад хацар нь хуурайшиж эхлээд л диатизтай болж  хамаг л идэж уух өмсөх зүүх нь хориотой болсон. Бид яваагүй эмнэлэг байхгүй.... бүх л улаанбаатарт байгаа эмнэлгээр явж сорил тавиулж шинжилгээ өгч үзүүлсэн ч бүх эмнэлэг ижилхэн л гормонтой тос бичиж өгч идэх зүйлийг нь хориглох ёстойг хэлнэ . .

Эмчилгээ хийх явцад харшлын үрэвсэл дарагдан. Эмчилгээ зогсоод л шууд сэдрэж эхэлдэг...
ингэж явсаар охин минь 5нас хүрч гормонтой тос түрхсээр арьс нь их үсэрхэг болж, их огцом ааштай шөнд бие уртал маажиж тайван ч унтаж чадахгүй бухимдахыг хараад шөнжин шаналж хонох эхийн сэтгэлийг яаалтай билээ.... Дэмий л өөртөө бухимдаж нярайгаас нь өдөр бүр буцалсан усанд оруулдаг буруудвуу? Гэдсэнд байхад нь харшил сэдрээх юу идэж байсийн болдоо? Оронд нь би харшилдахгүйдээ гээд л тайван унтаж чадахгүй охиноо харж л шанална.

Сүүлдээ аргаа барж дотор эрхтэнийг үзүүлж элэг шинжилгээ ч өгч үзлээ.... хариу зүгээр гарч байна... хүний амнаас энэ сайн тэр сайн гэсэн болгоныг авч түрхээд огт үр дүн байхгүй.... жинхэн сэтгэлийн зовлон болж байв...

Охины харшил хүндэрч энэ өвөл нүдрүү нь орж, байнга улаасан нүдтэй, 4н мөч авах юмгүй шархалж улаасан, хүзүүний ар тал, нуруу битүү улааж хагарж яааж ч чийг өгч тос түрхсэн хуурайшин.... ийм арьсны асуудалтай хүүхэдтэй ээжүүд ямар хэцүүг ойлгож байгаа байх.
Тэгээд л монголд баяр дуусах биш чихэр жимс жоохон амсах төдийд л шанжин бие шар шар гээд л цус гартал маажиж хондог...

Саяхан нэг шөнө охин бие маажиж байхад босоод тос түрхэж өгчихөөд бодлогширч сууж байгаад гэнэт нэрээ юуны тулд хятад хэлтэй билээ.... хятад олон хүн амтай улс хүүхдийн диатизыг хэр эмчилдэг бол гэж бодоод сайт ухаж мэдээлэл хайж үзэв... бас л идэх юм хориглож арьс чийгтэй байлга гэж байна..... тэгээд тэнж яваад нэг онлайн зөвлөгөө өгдөг арьсны мэргэшисэн нилээн олон хүн ханддаг ам ч сайтай эмчийн хаяг олж авлаа.... эмчрүү бичиж охиныхоо зургыг дарж явуулав. Эмч зураг хараад надад нэг тос санал болгоод хүүхдэд гормон орсон тос түрхэж огт болохгүйг сануулав.

Би ч тэр тосны нэрийг мэдэж аваан нэтээс ахиад л хайлт хийж судлав... хятадын олон хүүхэд диатизанд тэр тосыг түрхээд эдгэрсэн эерэг мэдээлэл олж уншаад.... за идгэх нь ч юу юм олон жил эмчилгээ хийлгээд дийлэхгүй байхад ухааны юм бодоод нөгөө тосоо захиалж авав.... Нэтээр судлаж байх үед анзаарахад хятадууд хүүхдэд огт гормоны найрлагатай тос хэргэлдэггүй юм байнлээ... гэтэл манайд том жижиггүй сайн муу нь мэдэгдэхгүй баахан л европ гормонтой тос санал болгодог... Эмч эмнэлгийн хөгжил эндээс тод харагдаж байх шиг.

За тосоо тэсэн ядан хүлээгээстэй... Охины минь арьс яг могой арьс шиг ширүүн болоод яршисан байсан. Тосоо авчихаад нимгээн бараг бүх биеэнд түрхэж өглөө.... нэг л их сэнгэнсэн үнэртэй цагаан тос байнлээ...  Бид 2 нэг түрхэхэд л тосны 30 хувь дууссан кк,
Орой унтахад нь ахиад түрхээд хонлоо.... шөнө би рефлэксээрээ байн байн сэрж охиноо ажиглаж, арьсын шалгаастай кк.  Охин бүүр тайван нам гэгч нь унтаад арьсны  өнгө нь сэргэж зөөлөрсөн байна.... Би ч бөөн баяр.... маажихгүй хонлоо гээд л хүн болгонд хэлээд л кк.....

3 хоног түрхэхэд охины минь арьс өмнө харшил гарч байсийнмуу гэмээр зөөлөн, гоё болсон. Тэрнээс хойш одоо 1 сар болох гэж байна...өдөрт нэг удаа тосоо түрхэн,  чихэр иднэ... ундаа ууна.... арьс зүв зүгээр.....😍
Бас Найз минь монгол алтайн брагшуун дархлаа дэмжин уулгаад үз гээд өгөхөөр нь өдөрт нэг удаа усанд найруулж уулгасан.
Ёоооххх ингэж нэг шөнө тайван унтаж... диатиз гэж загатнуураас 30.000 хүрэхгүй төгрөгний үнтэй бидний дургүй хятад улсын тос монгол алтайн барагшуун 2г хэрэглээд нам  дарах гэж ....
Одоогоор дахин сэдэрсэн зүйл байхгүй үнэхээр л жаргалтай ээж охин 2 байна....