Friday, March 3, 2023

2023 Анхны бороо

       2023 оны 03 сарын 03-ны өдөр аль хэдийн ирж, цаг агаар бага багаар дулаарч байна. Том охин бага сургуулиа төгсөх гээд л бага охин минь 1-р ангид орсон хичээл ихтэй явж байна. Охид минь өглөө хичээлдээ гараад л орой бид цуглаад даалгавар хийсээр өдөр өнгөрчих юм. 

      Ээжийн зүгээс охидууд минь тал талын боловсрол мэдлэгтэй, бага сага өөр хэлээр бусадтай ойлголцож чаддаг, өөрийнхөө дуртай спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлж чаддаг, өөртөө сэтгэл хангалуун өөрийгөө хайралдаг охид болоосой л гэж их хүсэх юм. Мэдээж хамгийн гол нь эрүүл саруул биетэй эрүүл сэтгэлгээтэй тайван охид болоосой хэмээн их л бодох юм. Аав нь амсхийх завгүй - охидоо хичээл- дамжаанд зөөх юм. Нөхрийнхөө ийм мундаг охиддоо цаг сэтгэл гаргаж байгааг харахаар ийм сайн аавтай ханьтайдаа өөртөө үргэлж талархаж байдаг. 

        Өчигдөр манай гэрт оройгоор бороо орлоо. Ажилаа тараад очтол бага охин хичээлээсээ тараад спортын дамжаандаа явалгүй унтаж байна. Аав эгчийн авахаар явжээ. Охиноо сэрээгээд жоохон чөлөөтэй байлгаж байгаад гэрийн даалгаврын хийлгэх санаатай суулгатал уурлаад л буруу алдаж бичээд тэвчээр нилээн барж байна. Би ч тайлбарлаад л одоо дууслаа гялс хийгээд дуусгачихяаа хэмээн тайлбарлаж өгөөд үргэлжлүүлтэл  тооны даалгавар дээр хаалттай тоог түрүүлж боддог дарааллын зөв бодоорой гэсэн өөдөөс зөрөөд манай багш ингэж заагаагүй, хаалтаа эхлэж бодохгүй гээд л уурлаж өглөө. Би наад дэвтэр чинь заваарч дууслаа шинээр хий гээд тооны дэвтэрийн аваад шидчихлоо.... дотороо өөртөө чи юу хийчих вээ за хүүхдэд гар л хүрч болохгүй шүү гэд бодон сэтгэл хөдлөлөө хянахыг хичээсээр. Манай хүн уйлаад л бөөн юм боллоо... Аав нь ч бухимдан өөрийнхөө хийх юмаа тайван хийчихэд л болох зүйл дээр аав ээждээ хийж өгч байгаам шиг битгий ийм байгаач та 2 гэтэл том охин за чимээгүй бай гээд аавругаа хэлчихвээ....Тэгтэл аав уурлан миний амийг хаалаа чи гэд үглэд эхлэв. За энгээд хэрэг нэг л бишдэн бүгд уурлаж гэрийн уур амьсгал нэг л сонин болчихвоо.  Бүгд чимээгүй болж охид ч дор бүрнээ гялс даалгавраа хийж дуусав. Би дотороо охид минь сэтгэлдээ гомдолтой үлдчих вий гэж бодон охидоо орондоо ороход нь хажууд нь очин яагаад ууралсан тухай тайлбарлаж уучилалт гуйлаа. бид 3 нилээн ярилцаж том охин сургууль дээрээ багшаар загнуулж орой ааваар загнуулж хэмээн төрсөн сэтгэгдэлээ гаргаж ээж болсон би тэрийг нь сонсож чадахаараа тайлбарлаж ярилцаад хэсэг хэвттэл нүд нь сэргээд л сэтгэл дэхь гуниг нь овоо арилсан шинжтэй боллоо. Охидоо үнсээд хайртайгаа хэлээд өрөөлүүгээ явлаа. 

Өглөө босоод аав охин 2 нэгнээсээ уучилалт гуйлаа. Гэрийн уур амьсгал буцаад хэвийн болсон_ гэхдээ Ээж болсон би гэдэг хүн бас их тэвчээртэй, хүлээцтэй байж сурах хэрэгтэй байнаа... Би даалгавар дээр бага охин зөрсөнөөс болж тэвчээр алдан уурласнаас болж тэр орой гэрийн уур амьсгалыг эвдэж байгаан. Өөрөө өөртөө бодоод л охидтойгоо найз шиг охидод минь өдөр тутамд тохиолдсон сайн муу бүх зүйлсийн сонсож охиддоо сайн хань болчих юмсан хэмээн их л хичээж, яриулдаг. Хааяа бас нэг иймэрхүү бороо оруулах юмаа. Гэхдээ хичээнээ одоо дууны өнгө багаар уур бухимдалаа сайн удирдаж л байхгүй бол өөрөөрөө бүх мэдрэмжээ гадагшлуулахаар гэрийн бусад хүмүүсийн сэтгэл санааг бас тайван бус болгох гээд байдаг нь аюултай юм. 

Хайртай охиддоо л бага охид байх үед нь бүх зүйл дээр нь хамт өөрийг нь дэмжиж сайхан дурсамж бүтээсэн аав ээж байх талаар бид 2 их л ярилцаж хичээсээр л байна. 

Миний сэтгэл бас их эмзэг юм. Охидоо жоохон загначихаад дараа нь өөрөө шаналаад охидод минь яааж туссан бол хэмээн тайван бус байдгийн яанаа.... Дараа нь хямардагаа мэдсээр байж энэ тухайн үед уур хүргэсэн мэдрэмжээ л сайн хянах хэрэгтэй байна. Хаалганы цаана байгаа нэгэн ханан дунд айл айлын баяр гунигтай амьдрал өрнөсөөр байна даа.