Wednesday, September 30, 2015

үрээ өмөөрөх эхийн сэтгэл

            Жирэмсэн болсоноос хойш эхний 3-н сар их хүнд байлаа. өдөрт юуч идэх хүсэл төрөхгүй, байнга дотор муухайрч, ам гашуун оргиод л сэтгэл санааны хувьд ч тогтворгүй. Одоо тэр үеийг бодвол овоо шүү, хоол юу идэх вээ гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд бодогдоод л.......... идэх хоолны дуршил хүртэл өөр болоод байнаа......... хятад маягийн хоол ногоо, цуу гэх мэт зүйл идмээр санагдах болсон. Хүүхэд минь сайн байгаа би тод дэлгэцийн хяналтанд явж байгаа болохоор байнга л эход харуулж хянуулж байна.
        Миний том охин одоо цэцэрлэгтээ сайн явдаг, ээжээсээ салах дургүй эрх тахил аминаас минь илүү нандин эрдэнэ минь юм байгаан. охиныг минь хэн нэгэн загнаж, заах үед дотроос  гал маналзаад л охиноо өөрийн эрхгүй өмөөрч уур хүрдэг нь амьтны л шинж байхдаа. миний бяцхан охинд их ухаантай ээждээ эрхлээд л, бувар бувар гэж хавийн зүйл ярих их дуртай, охинтойгоо эрхлэлдээд байх тэр мөчид л эх хүний жаргал, сэтгэлээс үрээ хараад төрөх тэр хайрын мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй.