Wednesday, August 19, 2015

Баяр шоок баяр

       
        Энэ жилийн зуны амралт маш хурдан өнгөрч дууслаа. 2015-07-02-12-ны хооронд нийт 10-н хоног тайванаас хамт сурч байсан найзууд ирээд явлаа. Бид нар хөвсгөл, тэрэлж, 13-р зуун, элсэн тасархай гээд л монголын үзэсгэлэнтэй гэх бүх л газруудаар дагуулж явсан. Ямарч завгүй өглөөнөөс орой болтол аялаастай /хүүхэдээ аваад явахаар ээж нь их ядардаг юм билээ./ Нөхөр минь байнга машин барьж их ядарсан байх, тайван найзаар бариулж үзсэн бас л эвгүй барьдаг юм байна /монголын замд дасахгүй /.
             Найзууд их л сэтгэл өндөртэй буцсан /аргагүй шдээ хамгийн үнтэй гоё газруудаар явсым чинь/. Биднийг үхэр, мал адуунаас өөр зүйл мэддэгүй гэж төсөөлж байсым шиг байгаан пөө яасан орчин үелэг юм бэ л гээд байсандаа.Нөхдүүдийг ч нутгийнх нь зүг үдээд явууллаа. 

           бид 3 ар жанчивланд очиж амрах төлөвлөгөөтэй байсан учир хүмүүсээ явуулсаны маргааш нь амралтанд явлаа. Тэнд очих үед гаран дээр хатиг гарчихсан байсын эмч нь намайг ципазолин тариулчих хатиг чинь үрэвсэл нь дарагдаж байж эдгэрнэ гэвээ, нөхөр яах гээд байгаан, сайхан саам уугаад амрчихаа гээд л нэг л дургүй, би ч заа заа гээд тариулсангүйээ. 3 дахь хоног дээр хатиг мүр их өвдөөд эмч дээр дахиад л оров эмч: би чамд антибиотик эмчилгээ хийхгүй бол нэмэргүй гэж хэлсэндээ.................... одоо ядаж эс авч уу гэв. бид 3 борооноор 30 гаран км налайх орж баё нэг харвсан өвөөг хүргэж буян болонгоо антибиотик аваад /юм ирээгүй тул тест ч авав/ буцаж амралтын газраа ирээд нөхөр хүүхэд - хоолондоо орсон хойгуур нь тестээр үзсэн нэг гархаар нь заза болоогүйн байна юм л алдагдаж байндаа өмнө нь болох гэж 2сар үзхэд угаасаа болоогүйн ухааны юм бодоод өнгөрөв. Хоолондоо орчихоод өрөөндөө орж ирээд авсан антибиотик уучихаад /өө оо-д хаясан тестээ аваад цаасанд боож хаясан нь дээр байх гэж бодоод / тестээ хогын савнаас автал 2 зураас. 2дахь нь их бүдэг байнаа би ч орилоод л нөхөртөө үзүүллээ. Нөхөр: одоо хурдан уусан антибиотикоо бөөлжиж гаргаач гээд намайг 00-н өрөөнд оруулж нуруу илээд би ч гараа амандаа хийж хүчилээд бөөлжив/хөгжилтэй юм болсоон хаха/. Юун азаар өмнө нь тариа тариулчихаагүйн ёстой азтай.
         Хотод ирээд 1-р төрхийн урд байдаг хувийн эмчид үзүүлтэл шоконд ортол: чи хэвийн биш савны гадуурх жирэмслэлт байна......................бла бла бла гэвээ, тэгээд цусаар жирэмснийг үздэг шинжилгээг хажууд нь байдаг лаборторид өгөв би ч нэг л итгэхгүй одоо бага сартай савандаа л ороогүй байх гэж найдаад байсан. тэгээд шижилгээний хариуг автал 2363 ч билүү их өндөр гарсан нөгөө эмч чм яг савны гадуурх байна дараа 7 хоногт нэг үзий тэгээд савндаа ороогүй бол яаралтай бла бла бла...........гэв. Нөхөр бид 2 тэр өдөр нь таны төлөө бид гээд эмнэлэгт үзүүллээ, эмч нь 14 хонгын дараа ир гэв. тэсэн ядан хүлээж 10 хоноод очоод үзүүлтэл саванд чинь нэг хар юм байна тэр л байхдаа сайн мэдэхгүй байна дахиад 14 хоноод ир.......................ёоо энэ эмч нар чинь саванд хар юм байх шиг байна ч гэх шиг.............. олон жил ажиллаж байгаан бол үзээд л өө савандаа орж үгүй байна гээд жирэмсэн эхийн сэтгэл амрааж болдоггүйн байхдаа шал тэнэг мэргэжлийн эмч биш юмуу............. уур хүрээд өөр эмнэлэг хайлаа. Надаар үйлчилүүлж байсан Тод дэлгэц эмнэлгийн ресэпшин эгчрүү ярсан хүрээд ир эгч нь оруулаад өгье гэдгийн, за ашгүйдээ гүйж очоод үзүүллээ. Эмч өө шар уургын хүүдий нь ороод ирсэн байна одоо 7 хонгоос зүрх нь цохилоод эхлэх байх тэр үед ахиад үзүүлээрэй гэв. би ч бөөн баяр тийм байлгүйдээ..............анх үзүүлсэн тэнэг эмч юуч мэдэгүй ингэж хүн хямраагаад байхдаа яахавдээээээээээээ.................. бас тэр шижилгээ хийсэн лаборторийн хариу ч буруу байсан............. ийм хэнэггүй л хувийн газруудад/оочир дараалалд дургүй хүн хурдан шуурхайг бодоод л очиж байхад/ ахиж очилтгүй.
         7 хонгын дараа ахиад л эмч дээр очоод үзүүллээ. Тэгтэл эмч надад хэвлий дахь удаан төлөвлөж хүлээсэн бяцхан сахиусан тэнгэрийн минь зүрхний цохилтыг сонсгосон.......пул пул пул гээд л. тэр үеп миний нулимс цийлэгнээд л. тэнгэр цэлмэх шиг болсон /өмнө нь савны гадуурх бла бла гэсэн зүйл сонсоод их хямрсан байсан/ тэр доор нь шууд тэр эмнэлгийн хяналтанд орсон /нэг бөөнөөр төлөөд л төрөн төртөл оочиргүй, үнэгүй үзүүлж хянуулна/. Тэгээд л би гэдэг хүний сэтгэл амарч, хордлого өгч эхлээд л хоол ундаа идэж чадахгүй бүр 3 кг турсан /охин дээрээ хордлого гэж мэдрээгүй болохоор чанга юмаа/......дархлаа сульдаад тэрүү хоолой идээлж 40 хүрч халуураад баларсоон. гэхдээ л үрээ тээж байгаа гэж бодохоор л жаргалтай. Миний охин ч хүртэл аниан дүү гээд л гэдэс үнсэж өгнөдөө.........хорвоо дээр манайх гэдэг айлыг сонгоод ирсэн чамдаа маш их баярлалаа. Аав ээж эгч 3-н чамтайгаа уулзах мөчийг тэсэн ядан хүлээн байгаа. 8-н недэлтэй
2015-08-19