Monday, March 30, 2015

Бүтээл минь ном болно л гэнэ шүү

   өө бурхан минь Хуримын тухай бичсэнээс хойш бүтэн он солигдсон байна. цаг хугацаа үнэхээр үнэхээр хурдан байна. Өглөө босоод л охиноо цэцэрлэгт хүргэж өгнө, ажилдаа явна, орой хиноо авна гэртээ харьж хоолоо хийн гээд л өдөр өнгөрчих юм. 

   зиа гол сэдэвдээ орох минь, саяхан надад майл ирлээ, утга нь ноён..... таны хийсэн судалгааны ажил энэ мөнүү? тийм бол та бидэнд хариу өгөөч баярлалаа гэсэн байна. миний судалгааны ажил мөн байнааа, би ч тиймээ миний хийсэн ажил мөн гээд л хариу бичлээ. Бид нилээн хэдэн удаа харилцав. Тэд Гярманы хэвлэлийн хүрээлэн, хятад улсад үйл ажиллагааг явуулдаг нийгэмд хэрэгтэй судалгаануудийг эмхтгэн ном болгож олон нийтэд хүртээл болгож зардаг юм байна. Миний бичсан магистерын судалгааны ажил тэдэнд таалагдсан бололтой, бодвол надтай ойролцоо чиглэлээр судалсан хүн цөөхөн ч байсан байх. 
Таны судалгааг номонд оруулж нийтлэх гэсэн юм та энэ сайтанд бүртгүүлж, ийм ийм юм хийнэ үү гээд л майл их ихээр ирэв, би сайн итгэхгүй диплома удирдагчруугаа майл бичлээ. багшаас их нааштай хариу хүлээн авав. чи судалгаагаа хийхдээ их бэрхшээлтэй тулгарч хэцүү байсан ч одоо энгээд хүмүүсийн анхаарал татхаар сайн судалгаа болсонд баяртай байна. чиний судалгаа ном болхыг тэсэн ядан хүлээж байна наад хэвлэлийн хүлээлэн чинь их сайн гэсэн хариу ирлээ. 
       Эхний удаад бүртгүүлж бүх юмыг зааврын дагуу хийлээ, араас нь бас л их олон зүйл хийх хэрэгтэй гэв, би эхэндээ хийж байгаад сүүлдээ зав ч гарахгүй нөгөөхөө орхигдуулав. Саяхан нэрээ нөгөө ажтл юу болсыг бол гээд майл шалгаж үзтэл нилээд их захий ирсэн. Миний судалгаа номонд орж амжаагүй байв учир нь би таг болсон учир тэд хүний эрдмийн ажлыг дур мэдэж нийтлэх боломжгүй байлаа гэнэээ /бас их ухамсартай чанар шүү/.
      Одоо би дараагийн хэвлэлд нь судалгааны ажилаа оруулахаар тэднээс шаардсан зүйлийш хийж байгаа, миний зовж их хүч хөдөлмөр гөргөж хийсэн ажлыг хүмүүс бүр гадны орон үнэлээд байхад би өөрөө өөрийгөө үнэлэх хэрэгтэ бололтой шүү. 
 Юутай ч цаашид учиргүй номын мөр хөөх үгүйгээ мэдэхгүй ч хийсэн судалгааны ажилаа ном болгоод гадны зах зээл дээр борлуулаад  аваядаа, надад ч түүх болно. 

 2015-03-30