Thursday, September 25, 2014

хайрын хурим

              зиааа нөхөр бид хоёр их ажлын ард гараад сайхан байна, сая нэг хэсэг хуримын бэлтгэл ажил ба зохион байгуулалт гээд нилээн л бужигнав. Ер нь тэгээд хурим хийх чинь бэлтгэл ажил ихтэй ч их гоё юмаааа. манайх хотоос зайтай аялал жуулчлалын цогцолборын амралтын газрын ресторант хуримын цайллага хийсэн, өглөө нь хуримын ордон орж ёслолоо хийчихээд шууд цугласан хүмүүстэйгээ цайллага болох газарлуугаа явсан. хурмын өмнө өөрийгөө бэлдэх гэж их юм болсоон би чинь хөөрөөд л явж өгж байгаамдаа, үсчинтэйгээ ярилцаад үсэндээ сор тавиулаад, сормуус суулгуулаад л, хумс хуруугаа будаад л нэг насанд ганц тохиох юм чинь тэр өдөр өөрөө өөртөө таалагдах нь чухал гэсэн бодолдоо дийлдээстэй................мөн хажуугаар нь цайллагны хөтөлбөр гаргаж, ресторанаа чимэх, хүүхдүүдэд бэлэг бэлдэх гээд л анхаарах зүйл их их. гэхдээ бүгдийн бид 2 амжуулсаан. 
             Хурим болхын өмнөх өдөр догдолоод л нойр ч хүрэхгүй гээч...........................өглөө нь босоод охин нөхөр 2-нхоо бүх хувцас хунарыг бэлдэж өгөөд л, өөрөө салон дээр очоод захиалга өгсөн үсчинээрээ нүүр будалт, үсээ янзалуулаад 2014-09-18-ны  11-н цагт нөхөр ирж аваад л хурим ордон явсан. хуримын ордонд ёслол их сүртэй гоё болдог юм билээ, ёр нь хүн болсных нэг орчиход сайхан газар байнлээ хэхэ.  Тэр өдөр хүн болгон хөөрхөн байгааг минь гайхаад л, чи ийм билүү ч гэхийн хэхэ. надад өөрт ч нүүр будалт үс засалт их таалагдсоон. 
           хуримын цайллага их сайхан болсоон, найзууд минь дуу дуулж хөгжөөгөөд л, миний өмнөөс хөөрөлдөөд л их сайхан санагдсаан, би чинь ийм сайхан найзууд хамт олонтой хүн байна гээд л баярласан. 4-н аав ээждээ мөн их баярласан тэд минь байгаагүй бол өнөөдрийн энэ сайхан хурим ба манайх гэдэг гэр бүл байхгүй шүүдээ. 
Одоо тэгээд бид 3 сайхан амьдрах л үлдээд байна, хүн зорилготой ухаантай, хосууд 2 биенээ ойлгодог байхад л амьдрал баялаг юм чинь өрнөж өгнөдөө. 

Friday, September 5, 2014

Миний үрийн анхны алба

     2014 оны 09 сарын 1-нд үр минь анхны алхамаа хийж албанд орлоо, цэцэрлэгт орхын өмнө 2 хоног оочирлон байж эхний 4т нэрээ бүртгүүлж охин минь цэцэрлэгийн хүүхэд боллоо.
Цэцэрлэгт орхын эхны хэдэн өдөр бөөн баяр "би цицирлэгдээ явна" гээд л шулангнаад чухам байлаа.
    9-н сарын 1-ны өглөө аав ээж 2-оо дагаад үрхэн минь цэцэрлэг гэдэг сургуулийн анхны үүдийг алхаж зөндөө олон хүүхдүүд, тоглоомыг хараад бөөн баяр инээд алдаад л орлоо, уйлж байгаа хүүхдүүдийг эд нар яагаад уйлаад байнаа гэсэн харцаар хараад байгаан бишүү хэхэ. орой тарах үед нь аав ээж эмээ гурав нь охин минь яаж гарч ирэх бол гээд л тэсэн ядан гарч ирхийн хүлээсээр...........удалгүй хүүхдүүд гарч ирээд л байхын ........миний үр байддаггүй шүү. би гайхаад багшид нь хэлээд байхад яагаад гарч ирэхгүй байнаа гээд л ангируу нь шагаасан чинь ....................өө сандал дээрээ үүдрүү харчихсан сууж байхын, миний охин гээд л дууддаг нэрийн хэлсэн чинь царай нь сонин болоод л ээжээ гээд гүйгээд ирсэн, одоо бодохнээ бүтэн нэрийн хэлхээр нэрээ мэдэхгүй байсым шиг байгаан хаха. охиноороо их бахархав, уйлахгүй миний үр хамгийн мундаг нь гээд л алга ташаад л баяр хүгэв.
       9-сарын 2-ны өдрөөс эхлээд цэцэрлэг гэдэг зүйлийг мэддэг болсон, би явахгүй гээд л.......... цэцэрлэгрүү зоохон ойртоод ирхээр л энэ бишээ гээд л уйлж эхлэнэ шүү дээ хэхэ, үнэнийг хэлхэд охиноо уйлуулаад л цэцэрлэгрүү оруулхыг хүсдэгтээ биш шүү үр минь, ээж аав нь чамайгаа олон хүүхдийн дунд биеэ зөв авч явах талаар суралцаж, хүнтэй харьцаж сурч, биеэ дааснаар ирээдүйд чамд минь л хэрэгтэй болхоор явуулж байгаа гэдгийг ойлгох байхаа. аав ээж нь чамдаа амьнаасаа ч илүү хайртай шдэ. 
одоо амралтын өдөр охиноо дагуулж дэлгүүр орж багшийнхан өгсөн жагсаалтын дагуу цэцэрлэгийн бэлтгэлийн хийж өгөөд цэцэрлэгт явуулах хүсэлтэй болгох талаар ухуулга хийндээ.
    одоо хэдэн өдөр яваад цэцэрлэгтээ дасах байхаа, амжилт амжилт, үр минь чи минь биеэ даасан, ухаалаг, энэрэнгүй, чадвартай мундаг охин болж төлөвших ёстой шүү.   

Monday, July 7, 2014

Санаж явбал бүтнэ

    Зиаа сүүлийн үед би гэдэш хүн шинэ байрандаа орооб л, гэр орноо тохижуулах ажилдаа явах үр хүүхдээ асрах гээд л тун ч завгүй явжил байна. 
2014.04.30-ны өдөр / их сайн өдөр/охиныхоо төрсөн өдрөөр шинэ байрандаа наран плаза-с дуков, пилитка, хөргөгч гэх мэт гал голомтоо оруулж цай чанаж ёслолоо хийвээ. тэрнээс хойш тасралтгүй хулган шиг баг багаар юм цуглуулж мөн тавилга сонгон гэрээ тохижуулсаар одоо л нэг овоо тохижиж дуусч байна. 
    охин бид 3 шинэ байрандаа орсоноос хойш жинхэнэ утгаараа тусдаа амьдрахыг сайхныг мэдрээд сайхаг байноо, гэхдээ цаг огт хүрэлцэхгүй юм, ажилаас тарж ирээд л гэр орноо цэвэрлэх хоол ундаа хийж байгаад л нэг хархал хэдийнээ оройны 10-11-н цаг болсон тул зулзагаа унтуулаж байгаад л өөрөө нам явчихна хэхэ. хадмындаа байхад бол цаг зав ихтэй оройд тв үзсэн шигээ суудаг байлаа шдэ кк. 
    хүний амьдрал их баялаг шүү, саяхан л гэр оронтой болхыг мөрөөдөөд л бодохоос өөр зүйлгүй байсан бид 2 одоо өөрийнхөө бодлыг биелүүлчихээд л сууж байна. гэхдээ 4,5-н сар миний ч төдийгүй манай гэрийнхэний хувьд их ачаалалтай байлаа, учир нь шинэ байрны зээл нтр гээд л бөөн ачаалалтай байж дуусаагүй юу дүү охин минь бие нь өвдөөд л хагалгаа нрт-д орж бөөн л ачаалал стресс гэж бөөн бөөнөөрөө бөөгнөрөөд л сэтгэлийн шанлал гэж асар их байв. дүү минь одоо эргээд хэвэндээ орсоон бие нь ч сайн байгаа. 
     зиййааа сүүлийн үед товчхондоо нэг иймэрүү л байх шив, оюухай одоо бүх зүйлээ би өөрөө хийнэ гэдэг байр суурьтай нийлээн зөрүүд болсон, гэхдээ одоо сэтгэл зүйн хувьд би биеэ даасан гэдгээ ухаараад байгаа болохоор хэсэг тэгж байгаад болчихноо. миний зулзага чинь ээжийнхээ сэтгэл дэхь нар юм байгаан. миний зулзага бас мөөмнөөсөө гарчихсан, одоо аав ээж 2 тойгоо орондоо ороод л ээжээрээ тэврүүлээд л унтчихдаг болсон, 6-р сард мөөмнөөсөө гарсан, өмнө нь гаргах гээд дийлээгүй энэ удаад ээж нь гаргах санаатай мөөмөн дээр нь хүн охройдоон тангаас зоохон түрхчихээд харуулсан чинь мөөм баба гээд л ахиж идээгүй, уйлж уурлаагүй гээд боддоо мундаг байгааздээ.
     оо хамгийн том сониноо матрчихаж хань минь сургуулий амжилттай төгссөн, одоо инжинер болсон ажилаад л байндаа. одоо наадам удахгүй боллоо өчигдөр нөхөр маань гэр бүлээрээ наадмын нээлт үзий гээд билет авах гээд бүтэн 24 цаг өдөржин шөнжин оочирлож зогсоод нээлт үзэх билет авч чадаагүй, энэ зохион байгуулж байгаа нөхдүүд арай л бишээ, уур хүрээд энэ жил наадмын талбай ч орохгүйгээр шийдсэн. аавыгаа дагаад л хүй долоо худаг явж наадамлахаар болсон. наадам өнгөрөөд үргэлжилүүлээд ээлжийн амралтаа авндаа.  нөхөр охинтойгоо энэ зун сайхан амраж авийдаа. 
                         2014.07.06

Wednesday, April 16, 2014

Нэгэн өглөөний сэдэл

Бид 3-н тусдаа гарах асуудал байнга л яригддаг байлаа, хэзээ гарах вэ гэдгээ яаг шийдээгүй ч одоо 2014оны 7сараас л авах байраа олоод гарндаа хэмээн ярьцгаадаг байв.
        Нэгэн өглөө /2014-04-08 /ажилдаа ирээд сууж байлаа, гэнэт юу болсын бүү мэд байр хаймаар санагдаад нэт баахан л ухав. 6ш боломжтой байрын жагсаалт гаргав, нөхөртэйгээ ярьж орой охиноо дагуулаад хүрээд ир 3 лйй байр үзэхүү гээд тохиролцов. Нөхөр үр 2минь ирж бид 3 байраа үзэж эхэллээ, мишээл хотхоны шинэхэн баригдсан айлууд нь бараг ороогүй шахуу байр бид 3т маш их таалагдав. Охин минь ороод л шууд "минийх" гэсэн гээд л боддоо, талбайн хэмжээ 54 гаранМ2 харанхуй өрөө, кордортой, орчин нь тохилог шавсан олон барилга байхгүй яаг л бид 2-н хайж байсан байр мөндөөө мөн.
         Зиааа энэ байрыг л авая хэмээн нөхөр бид - шулуудаад өөо үзэхээр төлөвлөсөн байраа бүгдийн болив, орой хадмууд өөрийн аав ээждээ бүгдийн хэллээ, тэд маань ч дэмжив. Маргааш өглөө нь хадмуудтай хамт очиж дахин үзлээ, хадмуудад ч их таалагдав/Миний аав томилолтоор явсан, ээж сувилалд хэвтэж байв/. тэр өдөр нь урьдчилгааныхаа 20%-н хийв , нөхөр бид 2 нийт 2 өдрийн дотор бүр шаардлагатай бичиг баримтаа бэлдэж дуусгаад Үеэл ах надад туслан банкинд ажилдаг ангийнхаа хүүхэд эсүүл шавь нарлуугаа ярьж миний зээлийг бүтээхийн төлөө хөөцөлдөж гүйж байв. 2014-04-10 нд Үеэл ах :Капитал банкин дээр яваад оч миний шавь байгаа 8%-н зээлд оруулаад өгнө гэв.
Нөхөр бид 2ч очоод л матералаа өгөө д болчих юм бодоод очилоо. бодсоноос эсрэгээрээ зүйл болов, нөгөө нөхөр чинь : аавтайгаа хамт амьдардагүй нэг хаяган дээр биш хүмүүс зээл авах боломжгүй гэдгийн байгаа. Бараагаад л явчихав эргээд л ахруугаа ярьлаа.
           2014-04-11 ны өглөө Голомт банкин дээр яваад оч, манай ангийн залуу захирал нь, шилжих хөдөлгөөн хамаарахгүй болгочих байх гэжина гээд ах хэлэв. Захиралтай уулзаж зөвлөгөө аваад, бүх шаардлагатай материалыг бэлдээд ажил тархын өмнө аваачиж өгөв. Тэгээд урьдчилгаа 30%-н үлдэгдэл мөнгийг  хийж дуусгаад гэрийн түлхүүрээ авлаа. Тэрхүү мөчид л бид 2 нисэж буй мэт хөөрч, баярласан. Хамт ээж дүү нар явж байсан, бөөнөөрөө очиж байрыг минь үзэв. бүгдэнд нь их таалагдсан, одоо 3дахь өдрийн зээлийн хурлаар ороод зээл батлагдах л үлдэж байндаа. Ингэж нэг хүсэн хүлээж байсан байраа авч, өрх тусгаарлах ньдээ хэмээн нөхөр бид 2 баяртай л байна.