Wednesday, April 16, 2014

Нэгэн өглөөний сэдэл

Бид 3-н тусдаа гарах асуудал байнга л яригддаг байлаа, хэзээ гарах вэ гэдгээ яаг шийдээгүй ч одоо 2014оны 7сараас л авах байраа олоод гарндаа хэмээн ярьцгаадаг байв.
        Нэгэн өглөө /2014-04-08 /ажилдаа ирээд сууж байлаа, гэнэт юу болсын бүү мэд байр хаймаар санагдаад нэт баахан л ухав. 6ш боломжтой байрын жагсаалт гаргав, нөхөртэйгээ ярьж орой охиноо дагуулаад хүрээд ир 3 лйй байр үзэхүү гээд тохиролцов. Нөхөр үр 2минь ирж бид 3 байраа үзэж эхэллээ, мишээл хотхоны шинэхэн баригдсан айлууд нь бараг ороогүй шахуу байр бид 3т маш их таалагдав. Охин минь ороод л шууд "минийх" гэсэн гээд л боддоо, талбайн хэмжээ 54 гаранМ2 харанхуй өрөө, кордортой, орчин нь тохилог шавсан олон барилга байхгүй яаг л бид 2-н хайж байсан байр мөндөөө мөн.
         Зиааа энэ байрыг л авая хэмээн нөхөр бид - шулуудаад өөо үзэхээр төлөвлөсөн байраа бүгдийн болив, орой хадмууд өөрийн аав ээждээ бүгдийн хэллээ, тэд маань ч дэмжив. Маргааш өглөө нь хадмуудтай хамт очиж дахин үзлээ, хадмуудад ч их таалагдав/Миний аав томилолтоор явсан, ээж сувилалд хэвтэж байв/. тэр өдөр нь урьдчилгааныхаа 20%-н хийв , нөхөр бид 2 нийт 2 өдрийн дотор бүр шаардлагатай бичиг баримтаа бэлдэж дуусгаад Үеэл ах надад туслан банкинд ажилдаг ангийнхаа хүүхэд эсүүл шавь нарлуугаа ярьж миний зээлийг бүтээхийн төлөө хөөцөлдөж гүйж байв. 2014-04-10 нд Үеэл ах :Капитал банкин дээр яваад оч миний шавь байгаа 8%-н зээлд оруулаад өгнө гэв.
Нөхөр бид 2ч очоод л матералаа өгөө д болчих юм бодоод очилоо. бодсоноос эсрэгээрээ зүйл болов, нөгөө нөхөр чинь : аавтайгаа хамт амьдардагүй нэг хаяган дээр биш хүмүүс зээл авах боломжгүй гэдгийн байгаа. Бараагаад л явчихав эргээд л ахруугаа ярьлаа.
           2014-04-11 ны өглөө Голомт банкин дээр яваад оч, манай ангийн залуу захирал нь, шилжих хөдөлгөөн хамаарахгүй болгочих байх гэжина гээд ах хэлэв. Захиралтай уулзаж зөвлөгөө аваад, бүх шаардлагатай материалыг бэлдээд ажил тархын өмнө аваачиж өгөв. Тэгээд урьдчилгаа 30%-н үлдэгдэл мөнгийг  хийж дуусгаад гэрийн түлхүүрээ авлаа. Тэрхүү мөчид л бид 2 нисэж буй мэт хөөрч, баярласан. Хамт ээж дүү нар явж байсан, бөөнөөрөө очиж байрыг минь үзэв. бүгдэнд нь их таалагдсан, одоо 3дахь өдрийн зээлийн хурлаар ороод зээл батлагдах л үлдэж байндаа. Ингэж нэг хүсэн хүлээж байсан байраа авч, өрх тусгаарлах ньдээ хэмээн нөхөр бид 2 баяртай л байна.