Wednesday, October 6, 2021

Зуны аялал

 энэ зун 8-н сард гэр бүлээрээ сайхан аялал хийв. Би 2004 онд оюутан болсноос хойш нутагтаа очоогүй одоо бараг 19-н жил болжээ. энэ жил зорин зорин очлоо. 2021 оны зун 08-н сарын 09-ны өдөр гараад архангай, захван, увс, ховд, баянхонгор гээд л нийт 14 хоног аяласан. Бид өдөрт яваад орой болохоор 6-н үед майхнаа татаад л хоол ундаа хийж идээд буудалж аваад маргааш өглөө дахин майхан бүх зүйлээ хурааж, хогоо ачиж аваад л дараагийн газарлуугаа явдаг. монголын баруун аймгийн том том нуураар очиж, үзэсгэлэнт байгалуудыг хараад л жаргаж явлаа.  
эх орон минь уудам, агаар ус нь ямар цэнгэгийг мэдэрч л явлаа. Замд маш их бороо орж үер буусан ч бид дайраагүй биднийг яваад өнгөрөх үед л араас аадар бороо орж байгаа нь бидний аяны замыг ивээж байсан мэт. Нутагтаа очоод сайхан байсаан, ах дүү нараараа хэсээд л ээжийн минь ах дүү нар 10 гаран айл суманд байдгийн тэд нар маань биднийг очсон өдрөөс яван явтал айл болгон гэртээ оруулж, байгаа бүхнээ барьж дайлад л, өдөржин цагаан сар шиг айл хэсж янж бүрийн хоол идээд л, гоё гоё бэлэг аваад  бас л эрхэллээ шдээ. 
Охид маань их сайн явсан, хоол ундаа сайн идэж, хөдөө очоод л богинхон хугацаанд божин бор болчихсон алын хүүхдүүдтэй тоглоод сумын төвд дугуй унчихсан хотын охин гэж ялгагдахгүй л тоглож явсан. Бараг хөдөө байх нь дураараа хашигдах зүйлгүй байх шиг байгаан. охидуудаа дагуулаад зуны хугацаанд эх орноор нь аялуулвал, хүүхдүүд минь бие дааж, том болоод чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлдэг болчихвол аав ээжийн зорилго биелэх нь тэр. 

Олоон жилийн дараа нуагтаа очиход таньдаг хүнгүй болсон ч энэ миний нутаг гэх мэдрэмж нь сайхан юм. яг үнэндээ бол аймаг арай дээр, сум бол яг байгаагаарай, яааж энэ хүмүүс суманд байдаг байнаа гэмээр л хөгжөөгүй байнлээ. Улс орны удирддаг нөхдүүд хотод байшин барилга гэхээс илүү сум оронд анхаарч, сургууль цэцэрлэг байрьж, хүмүүсийг нутагтаа сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг хангаж өгмөөр байна гэж яриад л явж байлаа.