Thursday, October 20, 2011

Амьдралын хамгийн чухал өдөр

Нэг л мэдсэн Монголдоо ирээд нилээд  хугацаа өнгөрчихжээ, нэгэн багын нз маань: блог хаягаа өгөөч орж чиний  нийтлэл унших гэсэн юм. гэж хэлхэд л гэнэт толгойд нээрээ би чинь блогтой билүү за байз хаяг нь юу билээ инээ тэрээ гсэн бодол орж ирэв. 7-н сараас хойш энэ хэдэн сарын хугацаанд их ч олон зүйл тохиолдолоо, тэр болгоныг тоочоод байвал залхмаар их юм болох биз.

 Гол чухал зүйл нь юу вэ гэвэл хайртай хөөрхөн дүү маань эхнэр болоод хуримаа хийгээд өрх тусгаарлаад гарчихваа. хурим ч үнэхээр амар ажил биш гэдэг хурим хийгээгүй  надад мэдрэгдэв, аав ээжийн хийх ёстой ажил /тавилга сонгож авах, хурим зб-лах/үүрэг гэж их байхын билээ. үйлчилгээний ажил хийсэн би л гэхэд тэгэж их ядраж байгаам чинь охиноо гаргаж байгаа тэр 2 минь сэтгэл санаа, бие мах бодийн их л  ачаалал амссан байхдаа. хуримын үйл ажиллагаан дээр  хүргэний тал ёс мэдэхгүй байна хэмээн манай талын ахмадуудаар нилээн шүүмжилүүлхэд зүгээр байсан миний хөлс гараад сандарч байсныг яанаа, за тэгээд л бэргэд охиноо хувцаслаад аваад гархад хүн болгон уйлаад би ч тэсэлгүй уйлаад л амжилаа. 

Манай талаас болох зүйл өндөрлөж хүргэнийд ирцгээв. их гоё айл болсныг хажуу хавайр сууж байгаа хүн болгон л ам амандаа ярьж байхын надад ч гэрийн дизайн нтр хуучин сэтгэлгээг их халсан шинэлэг санагдав. найр үргэлжилээд дунд хэсэгтээ орж 2 тал нэг нэгэндээ хүмүүсээ танилцуулав за тэгээд хүмүүс чин сэтгэлийн үгээ хэлж, бэлэгээ гардууллаа, хүргэний аав час хийсэн сайхан үг хэлээд, 5-н хошуу мал, байрны түлхүүр, хурмын бөгж нтр-н гардуулж өглөө. манай аавын үг хэлэх ээлж ирж, би ч аав юу гэж хэлэх бол хэмээн хүлээж суутал аав минь ярьж байснаа/ах дүү нар хөдөө гадаанаас их олон ирсэн болхоор/ сэтгэл нь их догдолсон бололтой баахан хүмүүсийн өөдөөс хараад хоолойн зангираад уйлчихваа /ээж бэлгээ гардуулав/. аавыгаа харсан би ч нулимсаа барьж дийлэлгүй дагаад л уйлав. нз залуу бид 2 сүүл хавируу дүү хүргэн 2-тоо баяр хүргэж авсан бэлгээ гардуулж өгөөд дүүгээ үнсэхэд нулимсаа бас л барьж дийлсэнгүй.  

Их л олон хүний сэтгэлийн хөдөлгөж, догдлуулан мөн нөгөөтэйгүүр  ачаалал ихтэй байдаг ч хурим их сайхан болж аав ээж-н минь сэтгэл тэнийж ах дүү нарын баяртай байхын  харах ядраад цухалдсан надад ч таатай байлаа. энэ хурим дүүгийн минь насан туршид дурсагдах хамгийн нандин өдрийн нэг болж, гэдсэнд нь байгаа бяцхан үр нь ч ээж аавынхаа өмнөөс их сайхан хурим боллоо хэмээн л баярлаж байсан байхдаа. 2 дүү болон удахгүй мэндлэх дүү, та3-таа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсеэ.