Thursday, October 15, 2015

Хүүхдүүдийн хувцасны өрөө бүтсэн түүх

       Манай гэрт нэг жижиг хувцасны өрөө байдаг юм. байрандаа орсноос хойш ганцхан тэр өрөөг л тохижуулах дутуу яваад л байлаа. одоо 2 дахь үр минь мэндлэх учир 2 зулзагдаа зориулаад хувцасны өрөөг нь тохижуулахаар нөхөр бид 2 ярилцав. Мөнгөө хэмнэх үүднээс нөхөр өөрөө зургын гаргаж, барилгын захаас зургын дагуу материалаа авч хүргэнтэй нийлж 2өдрийн турш хийв, үр дүн нь нэг л нүсэр, хийц муутай онцгүй болчихвоо.............. үнэнийг хэлхэд манай хүн мужааны ажил битгий хэл олигтой ч зүйл өрөмдөж үзээгүй байлаа... ихэнхийг нь хүргэн хийж нөхөр тусалсан, зургийг гаргахдаа их олон зүйл тооцоолоогүй байсан л даа. аргагүй л туршилга дутсан. Бид 2 битгий хэл охин хүртэл муухай гээд хувцасаа хийхгүй гэсэн хэхэ. нөхөр ч сэтгэл дундуур -----анхнаасаа захиалга өгөөд л хийлгэх байсийн.........хайран мөнгө 
--------- би.... чи өөрөө  л би хийчихнээ амархан гээл байсан биздээ, бүр волконы хаалт ч өөрөө                         хийчихнэ гээл байсан яасан...
------- нөхөр- чи өөрөө л хүмүүс байшин хүртэл бариад байна гээд л намайг шордоод байсан шүү дээ гээд л 2 биенээсээ буруугаа хайгаастай хйхй. амралтын 2 өдөр тэгээд л үр дүнгүй эцэст нь бөөн ядарсан хүмүүс. 
     дараагийн 7 хоногт би гэдэг хүн ахиж шинээр тавилга захиалгаар хийдэг хүмүүс хайж эхлэв. хэд хэдэх хүмүүс очин үзэж загварын гаргаж өгөв. тэгээд хагассайн өдөр нөхөр нөгөө хийсэн зүйлээ буулгаж ахиад л машиндаа ачиж захиалгаар хийлгэх хүмүүс дээр аваачиж өгөөд, шинээр бүх зүйлийг тэд нараар хийлгэв. шөнийн 3-н цагын үед хүмүүс ирж гэрт угсарч өгөв энэ удаад хамаагүй цэвэрхэн гоё болсон. мэргэжлийн хүмүүс хийнэ гэдэг яалтчгүй шал өөр юм байнлээ. нөгөө харамч хүн 2 дахин их зарлага гарганаа гэж хэлдэг тэр л болсон. охинд ч таалагдаж бүх хувцасаа өөрийнхаа шүүгээнд хийсэн........нөхөр бид 2 сэтгэлдээ нийцсэн тавилга хийлгэсэндээ сэтгэл маш хангалуун байгаа. аав ээжүүд энэ чинь их гоё болсон байна өмнөх чинь ёстой муухай байсан.........анхнаасаа л ингээд хийлгэхгүй гээд л үглээд амжисаан. Эцэст нь хүн чадахгүй юмаа цаг зав мөнгө үрж чадах гэж оролдсноос зүгээр л чаддаг хүнд нь үнэ хөлсийн төлөөд хийлгэчих нь хамаагүй зөв сонголт юм байнлээ.