Monday, January 14, 2019

hi 2019 он

     25-с дээш хүний нас харавсан сум шиг хурдан өнгөрдөг гэж их л үнэн бололтой. Аль хэдийн 2019 он гарчээ. Би саяхан л жоохон байсан санагдах юм. Тэгсэн одоо хэдийн 32 настай 2 хөөрхөн охинтой айлын эзэгтэй болоод л явж байна. Энэ блогийг 2011 оноос эхлэн хөтлөх үед ганц бие тайванд магистерт сурдаг, төгсөх курсын хүн хичээл багатай, дипломаа бичиж байгаад л ядрахаараа  блог бичээд суудаг байсан үе нүдэнд тод санагдаж байна. За нэг мэдсэн бүүүр нас дээр гарсан хүн шиг явж өгч байншдээ. 

      2018 оныг эргээд дүгнэвэл бидэнд их өгөөжтэй сайхан жил байлаа. Том охин минь анхы сургуулийн босго адхаж сурагч боллоо. Бага охин минь цэцэрлэгт орж нийгэмшиж эхэллээ. Би ч хоббигоо дагж багш болж одоо нэг төвд багшилж байна. Мөн ажилдаа орлоо, шинээр жижигхээн дэлгүүртэй боллоо. Нөхөр минь ажлаа солилоо. гээд л тоочоод байвал үр өгөөжөө өгсөн сайхан жил байлаа. 

      2019 ондоо 2 хөөрхөн үр минь эрүүл саруул, аз жаргалтай өсөж, их зүйлийг сурч мэдээд, хайрт хань минь өөртөө таалагдсан ажилд орж, бид 4 болон намайг тойрсон хүмүүст өмнөх он шигээ үр өгөөжтэй жил байгаасай хэмээн хүсч байна. 

      Одоо удахгүй цагаан сар боллоо. 2019-01-14-ны өдөр гадаа битүү нүүрсэн утаатай, хаа сайгүй ханиад хүрч хүндэрч эмнэлгээр хүүхдээ тэвэрсэн ээж аавуудаас л их юм алгоо. Утаа гэж гамшигтаа хүрсэн, нялх үрс битүү ханиаднаас хаинадны хооронд, хатгаанаас хатгааны хооронд, эмнээс эмны хооронд үнэхээр хэцүү байдалтай өвлийг давж байна. Утааны эсрэг улс төрөөс хийсэн нэг ч оновчтой алхам алга, төр нь нэгнийгээ албан тушаалаас буулгаж суулган гэж хэрүүл хийсээн дараагийн сонгууль болох боллоо. Улс орон ард иргэд нь улам л туйлдаж ядраад, өвчлөмтгий хүүхдүүд, ядарсан хөгшчүүлтэй, хамаг залуус нь гадагшаа гарсан, манай улсын ирээдүй хэзээ гэрэлтэх юм болдоо. 

     Ингээд бодохоор өвөлд хүүхдүүдээ өвтгөөд л, бөөн л стрэсстэй нийгэмд амьдрач байхаар яршиг зүгээр гадагшаа яваад эрүүл саруул амьдрах бүх нөхцөлийг хангасан нийгэмд очиж амьдарья гээд л таньдаг олон найз нөхөд гэр бүлээрээ гадагшаа нүүдлийн шувуу шиг нүүгээд л яваад байна. Бид 2 бас 2 охиноо дагуулаад л гадагшаа явж болохгүй биш болж байна, даан ч эх орондоо дураараа сайхан аж төрмөөр байшдээ. манай төрийг барьж буй эрхэмүүд жоохон сэтгэл гаргаад улсынхаа хөгжилд анхаарчихвал залуус нүүдлийн шувуу шиг харын оронг зорихыг хүсэхгүй л байх. 

    Заа баахан улс төржчихлөө.............үнэндээ..хэлэхгүй бухимдахгүй байхын аргагүй байнлдааа..... За одоо цагаан сар ч болох дөхөж байна. Аав ээжийнхээ цагаан сарыг хийлцэндээ. 
За дараа завтай болоод дахин бичнэээ.