Monday, June 8, 2015

Үртэй хүн юутай гэдэг билээдээ.

         Охин минь одоо 3-н нас өнгөрөөд ярина хэлнэ гэдгийг үзүүлж өгдөг болсоон. Саяхан 3-26-нд үсний дайхаа авхуулав. Миний үр чинь эрх, өөрийн гэсэн зүйлдээ юм хүргэх дургүй болохоор үсэнд нь хүмүүс хүрхээр уурлаад авхуулахгүй байх вийдээ гэж их л эмээж байлаа.
Үсний дайханд нь зориулж нөхөр ээж бид 3 хүргэнийхрүү явж очиж хонь худалдаж аваад, аавынд очиж гаргаж, янзалаад ээж мах чанаж өгхөөр болоод, бид 2 явж найрны зүйлсээ авах ажилтай аймаар л завгүй өдрүүд үргэлжилсээр........Дүү нар ирж гэр цэвэрлэж өгөөд л би гэдэг хүн чинь дүү нарынхаа ачаар их ажил хөнгөвчилсөөн.
        Үсний дайхны өмнөх орой хамаг хийх ёстой зүйлсээ бэлэн болгож дуусав. Охиндоо зориулж захиалгаар хийлгэсэн гүнжтэй бялуугаа ч авсан. Үндсан хоол бол зочидод банштай ногоотой шөл ба пицца хийж өгсөн.  Хамгийн сонирхолтой нь олон зочид ирж үсэнд нь гар хүрэх үед миний охин бидний төсөөлөж байснаас шал өөр их том охин шиг, огт дургүйцээгүй шүү. Ийм л ухаантай юм байгаан миний үр гээд л бид 2 эрхлүүлж өгсөн, өөрөө хүртэл "ээжээ би огт уйлаагүй тэ" гээд л их баярлаж байгаанмаа. Бүх зочид ирж дууссаны дараа охиноо үсчин дээр дагуулж очин, хүүхдийн машин дээр суулгаж күүкэлдэйн кино үзэж байх хооронд нь зссссссссссссс гээд л нүд ирмэх зуур хусчихсандаа. Нүдэнд нэг л дасахгүй нэг л өөр хүүүхэд шиг санагддаг юм билээ шүү.   За үсний дайх сайхан болж өндөрллөө, хадам ээж америк явсан байсан тул оролцож амжаагүйлдээ. 
     5-н сарын сүүлээр цэцэрлэг тархын өмнөх 7 хоногт охиноо орой цэцэрлэгээс авах үедээ бие нь дээгүүр нь улаан улаан зүйл гарсан байхыг анзаараад өрхийн эмнэлэг авч орсон чинь салхин цэцэг туссан байлаа /би ч гадарлаад байсынмаа учир нь тэдний ангийн ихэнх хүүхдүүд 3-н сараас хойш тусаад байсын/ тэгээл гэрийн хорионд байхаар болж, би ч ажилаасаа чөлөө авч ээж охин 2-н өдөржин гэртээ унтаж, иддэг жаргал эхэлсэндээ. 8-10 хоногын дараа охины салхин цэцэг ч эдгэрээд зүгээр болсон ч цэцэрлэг амарсан тул харах хүнгүйдээд хадам аав амралтынхаа өдрөөр харж өгөөд бусад өдрүүдэд ээж нь ажилаа пилаастай. Саяхан хадам ээж америкаас ирж хүүхэд харах тал дээр асуудалгүй болсоон. Гэтэл би нэг зүйл анзаарлаа.............би гэдэг хүн чинь мяраалаад явж өгчээ, өдөрт хоол идээд л унтаад л байхан амраад байсан байхгүй, палаж өмсөхөөр жирмээ юм шиг л харагдаад гэдэс овоо урагшилжээ. одоо хоолоо зохицуулж турндаа.