Tuesday, July 9, 2013

өдөр ирэх тутам

блогоо хөтлөлгүй нэг мэдсэн нэг сар гаран болжээ,өнөөдөр 2013-07-09 удахгүй одоо наадам болох гээд л байжиноо, маргааш ажилаад л амрандаа.
охин минь их том болоод л байгаа, 6-н сарын сүүлээр лагер гарсан, гэхдээ цаг агаар нэг л олигтой дулаарахгүй их муухай бгаа болхоор ирж буцаад л байх шивдээ.

оюухай одоо холд ороод мундаг хоол ундаа иддэг болоод л, энэ юу вэ? гээд л их тод хөөрхөн ярина. охиноо хархаар л хамаг хайр хүрээд, надаас гарчихсийн байхдаа гэж бодогдоод л, нэгэн хүүхдэд шинэ амьдрал бэлгэлчихсэн шүү дээ, тэр нэгэн хүний амьдрал нь аав бид 2 нь юм шүүдэ.

нөхөр амарчихсан сүүлийн үед хүүхдээ хараад л, өдөржин хоол унд хийгээд л яг гэрт, хааяа бухимдаад л намайг орой ажилаасаа очиход бөөн гомдолоо тайлнаа,  хөөрхөн шдэээ, миний хань чинь үр хүүхдээ сайн харжь их түшигтэй халамжтай болохоор сэтгэл тайван би ч жаргалтай байна. гэхдээ хамаагүй хувийн амьдралаа дэлгээд л гэр бүлийн амьдрал тайван байгааг яриад байх шаардлаггүй гэдгийг ойлгосон.

дараа жил бид 3-н хувьд их чухал жил байх болно. нөхөр минь шинэ ажилд орж, охин минь цэцэрлэгт орхон, би ч гэсэн илүү сайн ажил олж хийгээд, бид 3 өрх тусгаарлаж тусдаа амьдрах мөчийг тэсэн ядан хүлээжийндааааа, тэгээд л байр оронтой болж тусдаа гарчихаад хөлд дүүжилэх унаа аваад л, амьдралаа жинхэнэ босгондооо.

одоо наадамаар нөхөр охинтойгоо сайхан наадамлаад, үргэлжилүүлэд 7 хоног чөлөө авсан амрандаа, өдөржин гүнжээ ирхэлүүлээд л амрахаас өөр жаргал гэж юу байхавдээ.

Оюухай 1нас 2 сар гарантай.