Tuesday, February 15, 2022

Байгаа бүхэндээ талархая

 2022 он гарч 2 сарын 15-ны өдөр болжээ. 21 оны сүүлийн сар шинэ оноо утгах гээд л хаа сайгүй хөөрсөн баярласан хүмүүс их байлаа. Би ч 2 охиноо баярлуулж, эхлээд нэг бэлэг өгч хуураад... хүүхдүүдийн гаргаж буй сэтгэл хөдлөлийг харж баахан инээв. Дараа нь бэлдсэн бэлэгээ өгсөн бөөн баяр. Охид минь эрүүл саруул өсөж байгаад бидний ажил үйлс бүтэмжтэй өөрсдөө ч эрүүл сайхан амьдарч байгаадаа үргэлж талархаж дотроо залбирч явдаг. 

Энэ жил бага охин сургуульд орно. Эгчтэй нь хамт нэг сургуульд оруулах гэж цэцэрлэгээс нь л бодож бэлдсэн. Одоо тэр цаг ч хаяанд ирээд байна. Хүүхэд бас бодол сонирхол нь байнга өөрчлөгдөж юмаа. Хүүхэддээ нөхөр бид 2 маш их цаг гаргадаг гэж боддог юм. Гэтэл хүүхдээсээ асуусан чинь бид 2-г цаг гаргадаггүй гэж байна шүү. тэгэхээр бид 2 хүүхдийн хувьд бодож байгаа шиг нь байнга тоглодүггүй болж таарсан хэхэ. Аав ээж нь их олон ажил амжуулах хэрэгтэй байдаг, оройд ажлаасаа ирээд хамт тоглож, амралтын өдөр агаарт тогтмол авч гардаг, зуны хугацаанд олон газраар амраж аялаж явдаг чинь та2-тоо цаг гаргаж илүү сайхан дурсамж бүтээх гэж  хичээж байгаа юм шүү гээд тайлбарлаж хэллээ. Эндээс юуг ажиглласан бэ гэхлээр бид одоо хийж буй энэ аялал минь та 2-т ийм ач холбогдолтой аав ээж нь ингэж цаг гаргаж байна гэдгийг хүүхдүүддээ сайн тайлбарлаж өгч байхгүй бол нөхдүүд тэрийг ойлгодоггүй юм билээ. Аав ээж за би сайн аав ээж байна гээд л бодоод байдаг, гэтэл хүүхэд тэрийг мэдэхгүй, энэ байдаг л зүйл өөрсдөд нь зориулж байгааг ойлгохгүй, бидний хооронд ойлголтын зөрүү гардаг юм билээ. Одоо хавар сургуульд элсэлтын шалгалт өгнө. Чин сэтгэлээсээ хүүхдээ ороосой гэж хүсэж байна. Тэрнийхээ төлөө ч хичээж бэлдэж байгаа. гэхдээ орохгүй байсан ч харамсахгүй ээ. Бид хичээсэн. 

энэ жил миний 37-ны жил орж байна. Би өөрийгөө огт 37 хүрч байгаа гэдэгтээ итгэхгүй л байна. Өөрийгөө нэг л залууханаар бодсон лаг өөдрөг хүн байнаа. Цагаан сарын шинийн 4-нд очиж засалаа хийлгэсэн. Надад одоо байгаа эрүүл саруул бие, сайхан гэр бүл, амьсгал минь саадгүй, зүрх минь зовиургүй сэтгэл маань шанлалгүй байгаадаа үргэлж талархаж амьдарна. энэ сайхан хувь заяаг надад олгосонд баярлалаа. Би нь энэхүү биеээ хайрлаж, илүү хичээх болно. 

Иога хийх болгондоо өөрөөсөө дахин нэг шинэ зүйлийг олж мэддэг. өөртэйгөө илүү дотно болж өөрт минь заяагдсан сайхан ханьдаа ч залбирч баярлаж зүрх минь хайраар дүүрдэг юм.  

2022.02.15