Wednesday, August 7, 2013

шинэ төлөвлөгөө

      сүүлийн үед бас нэгэн шинэ зүйл сэдчихээд нөгөөхөө хэрэгжүүлэх гээд л явж байндаа.
ганцхан цалингаараа амьдрахад хангалтгүй санагдаад, өөр нэгэн төрлийн хувийн зүйл алж хийхийнсан гэсэн бодлыг сэтгэлдээ тээж явсаар удсан билээ.
     нэгэн өглөө ажилдаа ирээд ажлынхаа 2 хүүхэнтэй буу халаад сууж байгаад гэнэт безгис хийхээр санааа орж ирлээ, тэр 2 миний хажууд архаг наймаачид хэхэ би тэр 2с бага сага зөвлөгөө авсны үндсан дээр нөхөртэйгөө ярилцав. нөхөр ч зөвшөөрч чи өөрөө л мэд хийгээд үзэхгүй юу миний хайр хэмээн урам өгөв. 
    миний наймаа бол компутерийн ард сууж байгаад л хийдэг ажил, бараа татах гэж явах шаарлага байхгүй. нэг ёсондоо интернетээс бараа захиалаад тэрийгээ шуудангаар авч ирээд монголд зарж байх юм.
     эхний ээлжинд 800,000мянган төгрөгний бараа захиалсан, эхний бараагаа өнөөдөр нөхөр воганаас тосож авна. гол нь чанартай барааг л сонгосон байгаасай.... гайгүй бараа ирээд тэрийгээ зараад гаргасан мөнгөө олж чадаж байвал л болндоо. 
зиааак амжилт хөөрхөнөө чи чадна шүү. 
 2013,08,07