Friday, September 20, 2019

охидуудаа гэж

Бүх хүүхдээ гаргаж дуусаад хуримаа хийвэл зүгээр юм бишүү 🤪
Учир нь өчигдрөөс эхлээд л гэрт 5 жилийн хуримын ойн баяраар юу хийхүү 
гээд л яриа гарч эхлэв..😄
Тэгсэн бага охин энхүүлээ нүд нь бүлтэлзээд л аав ээж хуримаа хийж байхад чинь би хаана байсийн бээ?гээд л шалаад байхаар нь😝
Ээж: миний охин энэ дэлхийд арай ирээгүй байсийнмаа 😊
Охин: тэгээд хаана байсийн? 🧐
Ээж: ээжийнхээ гэдсэнд арай үүсээгүй байсийн 😉
Охин: яагаад үүсгээгүйн? 😏
Ээж: Аав нь үүсгэдэг юмааа /хэхэ/ 😋
Охин: Аавруугаа муухай хараад та намайг үүсгэж байхгүй яасийн..☹️
Гээд бөөн инээдэм болов.😂

Tuesday, August 6, 2019

тарвасны хордлого

    Энд блогоо нээхээрээ л пээ ийм их хугацаа өнгөрөө юу......өдөр бүрийг өөрөө туулж өнгөрүүлсэн хэрнээ л цаг хугацааны хурдыг гайхсан хүн байна хэхэ. 
Зун цаг болоод намрын улиралруу орох гээд явж байна. Саяхан 2019 оны 07 сарын 08-наас 18-ны хооронд нийт 10 хоног баянхонгорын шаргалжуут рашаан сувилалд бид 4  амарч, рашаан усанд ороод сайхан байв. Хоол унд сайтай маш сайхан газар байнлээ. уулнаас урсаж байгаа рашаан болгон нь халуун, хад чулуу нь халуу дүүгсэн байгалийн гайхамшигийг мэдрүүлсэн газар байнлээ. Рашаанд 10 хоног сайхан амраад буцаад гэртээ явах замд том охин дотор нь муухайрч ойр ойрхон бөөлжих гээд жоохон явж байгаад л зогсоод охиныг гадаа агаар амьсгалуулж, сүүлдээ нөгөөх чинь би хоол хийж байна хүлээж бай гээд тал дээр тоглоод суучихсан, энэ маягаар гангар гунгар гэж явсаар шөнө 12цагын үед гэртээ ирэв. 
   
    Гэртээ ирчихээд 10 хоногын дараа хүнсээ цуглуулаад явж байтал шинэ ургацын тарвас гээд зарж байнаа......... би ч өөрөө тарвасанд дуртай, манай 3-ч авий гээд л тарвас аваад гэртээ идээд өнгөрсөн. маргааш нь үдээш хойш бага 3 настай үр минь гэнэт учиргүй 39 гарч халуурч эхэллээ. за энэ хоолой нь өвдчихсөн юм байхдаа гээд л, эх нялхаст ажилдаг бүлтэйгээ утсаар ярьчихаад, 40 хүрч халуураад халууны эмэнд дарагдахгүй байхаар нь хүүхдийн түргэн дуудлаа, түргэн ирж үзчихээд гайгүй байна ажиглаад үз гээд явав.

надад яагаад ч юм хүүхэд нурмаагаад нэг л түгшүүртэй санагдаад байсан...............охиндоо жоохон бантан хийж идүүлээд дуусаагүй байтал годгойдоод л аймаар бөөлжиж эхэллээ, за энэ яг хордлого болчихож гээд байж байтал бас гүйлгээд эхэлсэн. нөхөр бид 2 бүр сандараад дахиад л эх нялхаст ажилдаг эгчтэйгээ ярьж тийшээ аваад явлаа............ эмч үзээд их өндөр халуурч гүн хордлогонд орсон байна. халууныг буулгаад дүүргийн эмнэлэг явж хэвтсэн нь дээр гэв. эх нялхаст яаралтай тасагт бөөлжилт эсрэг тариа хийж рингэр залгуулаад шөнийн 03 цаг өнгөрөөд гэртээ харив. Охин унтаж байхдаа нэг л тавгүй, тайван биш байгааг анзаарч шөнө юун унтах, охиноо хараад л гайгүй байгаасай гэж найдаад сууж байтал үүрийн 4:20 гээд дахиад л дээшээ бөөлжиж, доошоо гүйлгээд эхлэв. дугарах ч тэнхэлгүй болсон охиноо харахаар  л бүр байж ядаад яах учираа олохгүй том охиноо унтуулж орхиод багаа дагуулаад нөхөр бид 2 дүүргийн эмнэлэг явав. Дүүргийн эмч үзчихээд энэ энгийн хордлого биш байна. юу идсэн уусан гээд л асуув.......... өчигдөг идсэн юмыг нь хэллээ............. эмч шивгуанаас их олон хүүхэд хордож байгаа яааах гэж идүүлдэг байнаа.......... баас нь цусан суулга шиг байгаад байна. халдварт орж үзүүлээд биш гэвэл манайд ирж хэвтээрэй гээд халуун бууруулах тариа тариад явуулав. 

гэртээ ирж будааны шүүс 3 халбага уулгаад, жоохон унтуулж байгаад халдварт явлаа............ халдвартын гадаа битүү хүн оочирлоод зогсож байна.......... гадаа ч битүү бороо ороод л үнэн гунигийн өдөр байсан. Охиноо эмчид оруулаад үзүүлсэн за баалгаадах гээд охины баасыг харчихаад гэдэсний халдвар туссан байна. мөн маш өндөр халуурч байгаа тул одоо шууд хэвт гэв. нөхөр бид 2 шооконд ороостой............юу яааж байгаад тусдаг байнаа..........бид нар гарын байнга угаалгадаг......... цэвэрхэн байлгадаг шдээ............. эмч ахиад л идсэн юмын асууснаа......... тарвасыг чинь бохир усаар усалдаг, бордоог нь хэтрүүлж хэрэглэдэг, ийм эрт гарсан тарвас идээд гэдэсний өвчин туссан хүүхэд олон байна гэв. ..................нээрээ бодсон чинь ганцхан тэр газар л тарвас зарж байсан........яасан муухай сэтгэлгүй юм бээ..... тэр хүн 15000 төг олоод баярлаж байхад би тэр мөнгөөр нь өвчин аваад хүүхдээ зовоож байх гэждээ............ яагаад тарвасаа сэтгэл гаргаад эрүүл тарьж болдоггүй юм бээээ............. элдэв юм бодсоор толгой ч өвдөж охин минь хурдхан зүгээр болоосой гээд л эмнэлэгт шууд хэвтэв. 

эхний 2 өдөр цустай баагаад, нэг л тэнхэрч өгөөгүй. 3 дахь өдөрөөс нь тасгийн эрхлэгч эмчилгээ бичиж өгч охин минь бөөлжиж, гүйлгэхээ болиод маш хөөрхөн сэргэлэн болсон. нөхөр бид 2 халдвар авчих вий гээд, төлбөртэй өрөөнд хажуу орны төлбөрыг төлөөд авсан. Охин минь зүгээр болж эмнэлгээс гарахын өмнөх өдөр нөхөр халуураад эхэлсэн..................уг нь ариун цэвэр сайн сахисан байж халдвар авсан байвоо................эмч нар үзэж эмчилгээ бичиж өгөөд зүгээр болсон. Одоо энэ тарвас ногоо тарж байгаа тариачин хүмүүс ашигаа бодож элдэв аргаар бордож битгий ургуулаачээ......... нялх хүүхдүүд их хордож халдвар авч байна. энэ хүнс нь ямар ч баталгаагүй болсон нийгэмд хүүхдэдээ өгөх ч юм олдохоо байлаа.... үнэхээр хэцүү байна. 

рашаанд амраад эрч хүч аваар ирлээ гэсэн биш хордлого өгөөд баларсоон. 

Monday, January 14, 2019

hi 2019 он

     25-с дээш хүний нас харавсан сум шиг хурдан өнгөрдөг гэж их л үнэн бололтой. Аль хэдийн 2019 он гарчээ. Би саяхан л жоохон байсан санагдах юм. Тэгсэн одоо хэдийн 32 настай 2 хөөрхөн охинтой айлын эзэгтэй болоод л явж байна. Энэ блогийг 2011 оноос эхлэн хөтлөх үед ганц бие тайванд магистерт сурдаг, төгсөх курсын хүн хичээл багатай, дипломаа бичиж байгаад л ядрахаараа  блог бичээд суудаг байсан үе нүдэнд тод санагдаж байна. За нэг мэдсэн бүүүр нас дээр гарсан хүн шиг явж өгч байншдээ. 

      2018 оныг эргээд дүгнэвэл бидэнд их өгөөжтэй сайхан жил байлаа. Том охин минь анхы сургуулийн босго адхаж сурагч боллоо. Бага охин минь цэцэрлэгт орж нийгэмшиж эхэллээ. Би ч хоббигоо дагж багш болж одоо нэг төвд багшилж байна. Мөн ажилдаа орлоо, шинээр жижигхээн дэлгүүртэй боллоо. Нөхөр минь ажлаа солилоо. гээд л тоочоод байвал үр өгөөжөө өгсөн сайхан жил байлаа. 

      2019 ондоо 2 хөөрхөн үр минь эрүүл саруул, аз жаргалтай өсөж, их зүйлийг сурч мэдээд, хайрт хань минь өөртөө таалагдсан ажилд орж, бид 4 болон намайг тойрсон хүмүүст өмнөх он шигээ үр өгөөжтэй жил байгаасай хэмээн хүсч байна. 

      Одоо удахгүй цагаан сар боллоо. 2019-01-14-ны өдөр гадаа битүү нүүрсэн утаатай, хаа сайгүй ханиад хүрч хүндэрч эмнэлгээр хүүхдээ тэвэрсэн ээж аавуудаас л их юм алгоо. Утаа гэж гамшигтаа хүрсэн, нялх үрс битүү ханиаднаас хаинадны хооронд, хатгаанаас хатгааны хооронд, эмнээс эмны хооронд үнэхээр хэцүү байдалтай өвлийг давж байна. Утааны эсрэг улс төрөөс хийсэн нэг ч оновчтой алхам алга, төр нь нэгнийгээ албан тушаалаас буулгаж суулган гэж хэрүүл хийсээн дараагийн сонгууль болох боллоо. Улс орон ард иргэд нь улам л туйлдаж ядраад, өвчлөмтгий хүүхдүүд, ядарсан хөгшчүүлтэй, хамаг залуус нь гадагшаа гарсан, манай улсын ирээдүй хэзээ гэрэлтэх юм болдоо. 

     Ингээд бодохоор өвөлд хүүхдүүдээ өвтгөөд л, бөөн л стрэсстэй нийгэмд амьдрач байхаар яршиг зүгээр гадагшаа яваад эрүүл саруул амьдрах бүх нөхцөлийг хангасан нийгэмд очиж амьдарья гээд л таньдаг олон найз нөхөд гэр бүлээрээ гадагшаа нүүдлийн шувуу шиг нүүгээд л яваад байна. Бид 2 бас 2 охиноо дагуулаад л гадагшаа явж болохгүй биш болж байна, даан ч эх орондоо дураараа сайхан аж төрмөөр байшдээ. манай төрийг барьж буй эрхэмүүд жоохон сэтгэл гаргаад улсынхаа хөгжилд анхаарчихвал залуус нүүдлийн шувуу шиг харын оронг зорихыг хүсэхгүй л байх. 

    Заа баахан улс төржчихлөө.............үнэндээ..хэлэхгүй бухимдахгүй байхын аргагүй байнлдааа..... За одоо цагаан сар ч болох дөхөж байна. Аав ээжийнхээ цагаан сарыг хийлцэндээ. 
За дараа завтай болоод дахин бичнэээ.