Monday, August 27, 2018

бүх л зүйлийг амжуулах гэж хичээнэ


          2018-08-24 сүүлд хэзээ шинээр нийтлэл бичсэнээ ч мартажээ. 06 сараас 7 сар хүртэл нэг сарын хугацаанд иогийн багшийн сургалтанд сууж багш боллоо.  Энэ хугацаанд намайг сэтгэл амар явуулж ар дахь бүх ажлыг хийж хүүхдүүдээ сайн харж байсан хайрт ханьдаа баярлаад баршгүй. би нь одоо 1,3,5 дахь өдрийн өглөө 6-30с йога хичээл зааж байгаа, сурсан мэдсэнээ хүмүүст түгээгээд сайхан л байна. 

     Зуны амралтаар аав хүргэний гэр бүлтэй хамт бид 7сарын 12ны өглөө Өмнөговь руу аялахаар замдаа гарлаа. өдөр 4н цагийн үед далагзадгад аймагт очиход аавын минь ажлын хүмүүс ширээ засаад хоол унд бэлдчихсэн найрсагаар хүлээж авлаа. Би тэр үед танилтай хүн талын чинээ гэж аавтайгаа хамт явах ямар их түшигтэйг мэдрээд л явж байлаа. Биднийг нутгийн хүмүүс дагуулаад хамгийн гоё гэсэн бүх газруудаар/мухар шивэртийн ам, молцогийн илс. елын ам, цагаан суврага, бага газрыг чулуу гм/дагуулж явж үзүүллээ.  монгол улс минь яаасан ч үзэсгэлэнтэй яаасан ч уудам юм. бид өдөртөө газар үзэж яваад шөндөө дуртай газраа майхан бариад л хоолоо хийж идээд амраад л, би гэдэг хүн чинь очисон газар болгоноо л йога зураг даруулж байв.  хүн байгалтайгаа ойр байх тусам илүү их энерги эрч хүч мэдэрч бие ядарсан ч сэтгэл нүд баясаж сайхан аялаад ирсээн.

    Хотод ирээд хэдэн хоног амарч байгаад дахиаад л хэнтий аймагийн //хар зүрхний хөх нуур// зүг эгч дүүс 3 аавтайгаа/ ээжийг гэрт нь орхиод/ нөхөр хүүхэд, найз залуугийн хамт явж нэг хоноод ирэв. 27км явдаг газар бүтэн 3цаг явсан гэвэл итгэхгүй байхдаа..... биднийг явж байхад өдөржин бороо орсон, мөн шороон зам аймаар гулгаа шавартай, машин 180градус иргээд л гулсаад л их адал явдалтай явсан. өмнө хэзээ ч ингэж гоё амарч аялаж гэр бүлээрээ явж байгаагүй юм байна. одоо зуг болохоон зуслан дээр байхгүй ийш тийшээ газар үзэж аядах төлөвлөгөө гаргасаан.

сониноос йога хичээлд сууж байх үед хуучин ажилын хүн залгаад ажилдаа орох санал тавьж 3н компани хариуцсан менежир хийгээч гэв..... би өөрийн зүгээс тавих шаардлагаа хэлж 7-25наас эхлэн ажилдаа оров.

одоо хичээл сургууль орох дөхсөн учираас манай майк бандага хүүхдийн дотуур хувцас эрэлттэй хань минь оройд хүргэлт хийж байна.
охин минь бас энэ жил сургуульд орж байгаа..... охиноо оруулах сургууль сонгох гэж бид бүтэн хавраас хойш өдий хүртэл толгойгоо гашилтал сургууль судалсан..... улсын 18 сургуульд оруулах гээд багш дээр бэлтгэлд суусан чинь ангидаа их олуулаа. хэт урсгалаар юм шиг санагдаад болисоон......... тэгээд судлаж судлаж хувийн сургуульд өглөө.... гэртэй ч ойр сургалт, орчин сайтай, гадаад хэлний гүнзгий болохоор их дажгүй санагдсан.