Monday, October 15, 2018

Азтай хүнээ гэж

    Ажилдаа орсоноос хойш гэрийн бараа хархаа байсоон. өглөө ажилдаа яваад л орой ирээд л нэг их ядарсан хүн хүүхдийнхээ хичээл хийлгээд л унтах болчих юм. 
Хажуугаар нь дэлгүүрийн бараа захих, амралтын өдөр йога заах, бямба гаригт ня-бо хичээлд суух гээд л тухтай тв үзээд гэртээ суух завгүй л өдөр өнгөрч байншдээ.... Саяхан нэг шинэ газар  дэлгүүр нээх гэж нилээн л их ажил болоод 10,01 дэлгүүр ажиллаж эхэлсэн. одоо хадам ээж сууж байна. 

    За тэгээд л ийм их ажилтай байх үед ар гэрийн ажил хүүхдүүдтэй зууралдах гээд л хамаг ажлыг хань минь хийж байгаа юмдаа. тэгээд л би чинь орой хийсэн хоол идчихээд л өглөөд бэлдсэн цайгаа уучихаад л, амралтын өдөр ийм ч ажилтай тийм ч ажилтай гээд л байжиншдээ....ийм сайхан халамжтай, үр хүүхэд гэр бүл, эхнэрээ дэмждэг нөхөртэй би чинь азтай хүн шүүдээ.....ээжийн минь хэлдэг шиг бурханд л баярлаж дотроо залбирч явийдаа..... 

    сониноос охин минь солонго сб гээд сургуульд орсийн тэгсэн сургууль нь хичээл маш удаан, хүүхдүүдэд анхаархаас илүү хэлбэрт анхаардаг аймаар таалагдаагүй..... тэгээд шилжүүлээд шинэ өнөөдөр гээл сургуульд оруулсан, багш нь нилээн хүүхэдтэй зууралддаг, няхуур, шалгуур өндөртэй сайн багш сургалт ч сайтай юм бнлээ. манай охин шинэ ангйнхаа хүүхдүүдийг гүйцэх гээд л хичээлээ нухаад л байгаа..... сүүлийн үед үр минь нилээд л тураад байгаа санагдах юм.......... өдөрт хоолоо идэхгүй байнуу эсвэл сургуульд ороод ачаалал ихдээд ядраад байнуу .... гээд л бодох юм. бага охин цэцэрлэгт яваад л ханиад хүрч цор цор гээд л уйлах дуртай уйланхай хүн байна. уг нь их хөөрхөн хэр бараг уйлдаггүй хоолоо сайн иддэгийн тэгсэн цэцэрлэгт ороод уйлах хоббитой болсоон. орой өлссөн хүн хоол гээд л аймаар идэж аваад л нар нь гарна шүүдээ хэхэ. хүүхдийг хүмүүжүүлж өсгөн гэдэг ч бас чанга юмаа.... санаснаар биш болохоор аргын олж, аятайхан хүүхдүүд болгох гээд л хичээжил явна. 
 2018-10-15