Thursday, September 19, 2013

Боловсролын үнэгүйдэл

Зиаа би гэдэг хүн өөрийн туулсан туршилгаас нэгэн дүгнэлтэнд хүрвээ, энэ нь юу вэ гэхээр Монгол улсад боловсролын үнэгүйдэл газар авч, танил тал манайхны ярьдагаар ар тал сайтай гэдэг нь үнд хүрээд байна. энэ гачин системээ солих цаг болоогүй гэжүү.......

    Ихийг мэдрүүлсэн 2 жил минь :
Би өөрөө гадаадад сурах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөөд, нилээн удаан судалж хөөцөлдсны эцэст гадаадын нэртэй их сургуульд тэтгэлгээр магистерт сурахаар болоод, бөөн баяр хөөр болоод эрч хүчээр цэнэглэгдсэн хүн 2009 оны 9сарын 7нд аав ээж, найз нөхдөөрөө гаргуулаад солонгосоор дамжаад тайван улсруу зорисон юм. 
Сургуульдаа очоод соёлын шоконд ч орж байгаамдаа, учир нь монголд их сургууль гэхээр 3-4н давхар байшинг л хэлдэг. Би гэдэг хүн чинь нилээн том байх л гэсэн бодолтой байсан болохоос биш бүхэл бүтэн бүх зүйлсийг /усан сан, дэлгүүрүүд, тамирын хотхон, 12 давхар номын сан, бүжиг дуунд дуртай хүмүүсийн хотхон, ёогоор хичээллэгсдийн сургалт, оюутны дотуур байрууд, гэх мэт /цогцолоосон кампд ороод дуу алдан гэдэг л болсон.
Сургалт их сайтай, оюутнуудыг чи зөвхөн сур бусад бүх зүйлсийг бид хариуцая гэсэн уриатай юм шиг хэрэгтэй бүх зүйлсийг шийдсэн нь үнэхээр гайхалтай. Би гэхэд өөрийн гэсэн судалгаа ба хичээлээ хийх өрөөтэй, надад хэрэгтэй бүх зүйлс тэнд бий, Багш нар нь их чөлөөтэй, оюутнууд хичээлийн хажуугаар их олон төрлийн дугуйланд явнаа, тэгэхэл би өмнөх хичээлээсээ илүү гарахгүй байгаан бишүү.........Эхний нэг семистер нусаа хацартаа наан гэдэг л болсон, өөрийгөө хангаллтай хятад хэлтэй болсон би ойлгон, судлаачын чиглэлээр нилээд хэдэн ажил хийж байсан учир дутахгүй хэмээн тээж явсан бодол минь, зүгээр л мөрөөдөл байсан................. би хичээлээ ойлгохгүй, өөрөө өөрийгөө голж уйлж байсан үе нилээдгүй........тэр болгонд би энэ л давааг даваад гарчихвал болоо хэмээн бодож өөрөө өөрийгөө зоригжуулсаар гүрийж суудаг зан минь л намайг аварсан шүү. 
Нилээд хэсэг хугацаа өнгөрсний дараа, нээлттэй найзархаг зангийнхаа ачаар өөрийгөө хүрээлүүлсэн найзуудтай болж, багш нартаа ч өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, сайн удирдагчийн буянаар ангиасаа анхы төгсөгч болж магистер гэдэг эрхэм цолыг авлаа. 

Бөөн бөөн эрч хүч тээсэн хүсэл минь бага багаар мөхсөөр:
        2011 онд сургуулиа төгсөөд нутагын зүг нислээ. Монголд ирээд мэргэжлээрээ ажилласан мундаг боловсон хүчин болно. Намайг авх газар зөндөө байгаадаа гэсэн бодол тээж ирсэнээ нуухгүйэээээээээээээ. Гэртээ хэсэг хугацаанд амрсны дараа, Ажил хийхээр хайж эхэллээ........ ингээд л ажил хайх явцад асуудлууд үүсч ихэллээ. Ажлын ярилцлаганд орох, шалгалт өгөх гээд л нилээд даваа давсны эцэст та манайд орсонгүй гэдэг хариуг сонсоостой, мэдээж миний урдуур танил талтай нь орж, би гэдэг хүн тоогдсонгүй ээ. уур хүч, урам ч хугарав.
Мэдээж хэлээ ашиглан мэргэжлээрээ бус ажиллах боломж зөндөө........... гэтэл би Нийгмийн Судлаач гэсэн мэргэжлээрээ ажиллаж туршилга хуримтлуулмаар байншдээ.
Одоо ч гэсэн уул уурхайн компанид мэргэжилийн бус ажил хийж байгаа, ажиллаж байх үедээ судалгааны чиглэлээр ажилладаг ганц нэгэн газар анкетаа өгч үзлээ, гэтэл бөөн чирэгдэл болж шалгаруулалт бла бла гэж явуулчихаад эцэст нь манайх олон жил ажилласан туршилагатай хүн авмаар байна гэвэл яахуу................. шинэ төгсөөд ирсэн залуусаа дэмжээд ажиллаж болдогүйн байхдаа.... тэд чинь хичнээн ажилласан туршилага их биш ч, сурсан мэдсэнээ хэргэлээд идэвхтэй ажиллах юм бишүү. эсүүл зарим нь цалин асар бага, ачаалал асар их байв, хичнээн мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй ч бид чинь бас амьдралтайшдээ......... баян тарган айлын мөнгө төгрөг тоодгүй бол болнооо болно, гэтэл бид өөрийнхөө хүчээр амьдраж, эцэг эхдээ дараа болхыг хүсэхгүй байгаа болохоор уучилаарай тэгж ч мөлжүүлэхгүй шүү. 
         Иймэрхүү шалтгаанаас болоод монголдоо очиж ихийг хийж бүтээнээ гэсэн хүсэлтэй гадаадад сураад ирсэн залуус ихэвчлэн гадны байгуулагт ажиллаад байгаа байх, мөн миний бодлоор тэд  монгол компаниудыг бодвол хэл эм гараад байхгүй, ямар нэгэн дарамт шахалт байхгүй, илүү цагаар өдөр шөнгүй ажилууллаад байхгүй, ажиллахад арай тайван гэх мэт давуу талтай. Гэтэл монгол байгууллагууд нэгэл их шалгалтууд, /мэргэжилээс гадна бараг л бүх орны хэл мэддэг байх ёстой л гэнэ/ хүнээ сайн шалгаж авах нь зөвөө зөв, гэхдээ яг цагаа тулахад танил тал, яриа хөөрөө хийсэнийг нь л авдаг, зиааа тэгээд улсын байгууллагыг бүр дурьдаад ч дэмий байх/саяхан ажилаар мэргэжилийн хяналт ороод ажил хөөцөлдөөд явж байгаад нэгэн танилтайгаа таарлаа тэгсэн тэр эгч МХЕГ-т ажиллаж байгаа байцаагч хийж байгаа гэв, хороонд ЗБ хийж байсан их сургууль ч төгсөөгүй хүн яаж орсон байхуу? /,одоо ч тэгээд бүр ажил хайхаас ч дургүй хүржиншүү.............. гэхдээ зүгээрээ ирээдүйд монголдоо өөрийн мэргэжилээрээ ажиллаж хувь нэмрээ оруулах цаг ирхэл байх, сурсан мэдсэнээ л мартчихгүй л бол....

Wednesday, September 11, 2013

тохирохгүй

зиаа нөгөө мундаг бизнесмэн чинь бараагаа зарж борлуулах гэд л шантарч эхэлсэндээ хэхэ. бараа үзэхүү гээд л хүн хүнээс асууж сураагүй  болохоор зарах тал дээр үнэхээр л туршлаггүй байлаа.
захиалсан бүх бараагаа хүлээгээд авав, матерал нь бол ггүй ээ, гэхдээ миний сонгосон бараа хэтэрхий энгийн байсааан, учир нь хүмүүс их гял цал болсон эсүүл загварлаг тод өнгийн барааг сонирхдог юм билээ.
ажлын  нз охиноо дагаад бараагаа циркийн үзэсгэлэнд оролцоод зарах гэж амралтын - өдөр зогсож үзлээ. Ёооооо хүн юм авах болвуу гэсэн горьдлогын харцаар хараад л, та үзээрээ гээд л хүмүүсрүү хэлээд л зоохон бараа зарчихийнсааааан гээд л шаналчихдаг юм билээ хэхэ.
Гэхдээ овоо зарсаан зарсан. гол нь байнга зараад суудаг лангуугүй болохоор зарах нь ядргаатай л юм билээ кк.
өө тэгээд би чинь наймаа бодож эхэлснээс хойш шөнө нөгөөхөө зүүдлээд, тархи огт амрахгүй байнга ажилаастай, тэгээд үс мүс унаад хаха тэгсэн нөхөр эрс дургүйцээд охиндоо зав гаргахгүй гээд, тэгээд болисондооооооооооооооооооо.
2013,09,11