Friday, September 5, 2014

Миний үрийн анхны алба

     2014 оны 09 сарын 1-нд үр минь анхны алхамаа хийж албанд орлоо, цэцэрлэгт орхын өмнө 2 хоног оочирлон байж эхний 4т нэрээ бүртгүүлж охин минь цэцэрлэгийн хүүхэд боллоо.
Цэцэрлэгт орхын эхны хэдэн өдөр бөөн баяр "би цицирлэгдээ явна" гээд л шулангнаад чухам байлаа.
    9-н сарын 1-ны өглөө аав ээж 2-оо дагаад үрхэн минь цэцэрлэг гэдэг сургуулийн анхны үүдийг алхаж зөндөө олон хүүхдүүд, тоглоомыг хараад бөөн баяр инээд алдаад л орлоо, уйлж байгаа хүүхдүүдийг эд нар яагаад уйлаад байнаа гэсэн харцаар хараад байгаан бишүү хэхэ. орой тарах үед нь аав ээж эмээ гурав нь охин минь яаж гарч ирэх бол гээд л тэсэн ядан гарч ирхийн хүлээсээр...........удалгүй хүүхдүүд гарч ирээд л байхын ........миний үр байддаггүй шүү. би гайхаад багшид нь хэлээд байхад яагаад гарч ирэхгүй байнаа гээд л ангируу нь шагаасан чинь ....................өө сандал дээрээ үүдрүү харчихсан сууж байхын, миний охин гээд л дууддаг нэрийн хэлсэн чинь царай нь сонин болоод л ээжээ гээд гүйгээд ирсэн, одоо бодохнээ бүтэн нэрийн хэлхээр нэрээ мэдэхгүй байсым шиг байгаан хаха. охиноороо их бахархав, уйлахгүй миний үр хамгийн мундаг нь гээд л алга ташаад л баяр хүгэв.
       9-сарын 2-ны өдрөөс эхлээд цэцэрлэг гэдэг зүйлийг мэддэг болсон, би явахгүй гээд л.......... цэцэрлэгрүү зоохон ойртоод ирхээр л энэ бишээ гээд л уйлж эхлэнэ шүү дээ хэхэ, үнэнийг хэлхэд охиноо уйлуулаад л цэцэрлэгрүү оруулхыг хүсдэгтээ биш шүү үр минь, ээж аав нь чамайгаа олон хүүхдийн дунд биеэ зөв авч явах талаар суралцаж, хүнтэй харьцаж сурч, биеэ дааснаар ирээдүйд чамд минь л хэрэгтэй болхоор явуулж байгаа гэдгийг ойлгох байхаа. аав ээж нь чамдаа амьнаасаа ч илүү хайртай шдэ. 
одоо амралтын өдөр охиноо дагуулж дэлгүүр орж багшийнхан өгсөн жагсаалтын дагуу цэцэрлэгийн бэлтгэлийн хийж өгөөд цэцэрлэгт явуулах хүсэлтэй болгох талаар ухуулга хийндээ.
    одоо хэдэн өдөр яваад цэцэрлэгтээ дасах байхаа, амжилт амжилт, үр минь чи минь биеэ даасан, ухаалаг, энэрэнгүй, чадвартай мундаг охин болж төлөвших ёстой шүү.   

No comments:

Post a Comment