Monday, June 6, 2011

Хүссэн зүйл ойртох тусам улам түгшинэ

Сүүлийн хэдэн өдөр ёстой унтаж чадхаа болилоо, нэг бол шөнжин дипломаа хамгаалж байна, хэмээн зүүдлээд, эсвэл, санаа зовоод яах бол гайгүйхэн хамгаалад ард нь гарчихийнсан гэсэн бодол өөрийн эрхгүй сэтгэл зүрх оюун ухаанаас гархаа байлаа.

би чинь нойрондоо их сайн биш билүү? яагаад ингээд нойр хүрэхээ байчихуу, зүрх ч хүртэл одоо болтол хурдан хурдан цохилоод л , нэг л түгшүүртэй шаналгаатай байгаад байхийнма, за тэгээд арга ч гүй биздээ, бүхэл бүтэн 2 цаг ганцаарханаа баахан шүүмжилэл, асуултанд хариулаад хүн болгоны нүдний харцан дунд сууна, өөрийнхөө бүхэл бүтэн жил гаран хийсэн хөдөлмөрийг хамгаалах гэж байгаа хүн шүүдээ.

Одоо маргааш өглөө босоод л их дэлгүүр явж хамгаалтанд  багш нарийн өмнө тавих кэкс, уух юм гээд л аар саар юм авчихаад юмаа бэлдээд л хамгаалтандаа орндоо, уг нь сая нэг илтгэл нтр тавихдаа би гайгүй л байсан шиг санагдахийн, одоо жинхэнэ хамгаалт нь болоод тэр юм болвуу? бас гайгүйхэн нэрээ аваад, монгол-чуууд ямархуу юм хэмээн сонирхож ирээд сууж байгаа хүмүүс ч их байгаа, өөрийгөө дажгүй авч гараад, хамгаалтаа л сн хамгаалчихбал миний энд 2жил байсны үр дүн гарах гээд байнаа. их сандарч байна, бүр унтаж ч чадахгүй байнаааа. би яаааагаад байгааан бэ?

миний ингэж их дотроо сандарч түгшиж байгааг хүмүүс мэдвэл их инээд нь хүрэх байхдаа... зарим нь ойлгох ч гүй байж магад,  тиймээ өөрөө яаг туулаад ирэхээрээ миний сэтгэлийг ойлгонооо , би хангаллтай л олон илтгэл тавьж эсбэл  тайлан тавьж байсан, үйл ажиллагаанд ч  орж байсан. гэхдээ гол нь ингэж их хугацаа зараад, ингэж их хүссэн хүлээсэн мөч ойртох тусам ингэж их сандардаг юм байна. гэхдээ би зүгээрээ зоригтой л ороод, өөрөө өөртөө итгэлтэй шүүслүүлэж байгаад л гараад ирнэээ, /багшийн маань хэлдэг шиг хамгийн сайн ном ч хүртэл шүүмжилэл хүрттдэг/ тиймээ би айхгүй зоригтой, хамгаалнаа, миний ингэж их хөлс хүчээ гарган байж, зовон байж хийсэн эрдмийн ажил шүүдээ.

би яагаад ингэж их сандараад байгааан бэ? зүрх минэээ намайг тайван байлгаач, зүрх тук тук тук энгээд л сандаргаад байхын, магадгүй би энэ мөчийг их хүлээсэн хэтэрхий их анхаарал тавьж байсан болоод тэр биздээ. магистэр зэргийг авах ч амархан биш шүүдээ, иймээс гол ни зоригтой өөртөө  итгэлтэй байх. за одоо ябж сайхан солонгос хоолонд орчихоод, ирээд илтгэлдэ бэлдэе дээ 6 хан минутанд илтгэл тавих юм шүүдээ, цагааа сн барих хэрэгтэй . за амжилт маргааш үзүүлүүд өгөөрэй.

4 comments:

  1. Миний хайраа хамгаалалт нь өндөр амжилт хүсьее. Миний хайр ч ухаантай тэвчээртэй охин шүү. Чамдаа маш их хайртай шүү

    ReplyDelete
  2. өнөөөдөр хамгаална шдээ тэ хоооннннииии...
    Амжилт шүүүүү хонгороо... АЖА АЖА АЖЖИЛТ... Сэгсгэрүүд нь бүгд чамайг амжилттай хамгаална гэж итгэж байгаа...

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete