Thursday, January 12, 2012

тонус өгөөд л байх юм

    Сүүлийн үед гэдсэн дэх маамуу маань томрох тусам тонус өгөөд байх боллоо. Эхний 3-н сард тонусны талаар ямар ч ойлголттгүй сайхан явдаг байжээ.  Нөхөр бид 2 агаарт гарах сайн байх гэж бодоод амралтын өдөр болгон богд уулруу гарч агаар амьсгалангаа уул өөд ч мацдаг байв. тэгсэн гэдэс нэг л хатуу болоод л, их зовиуртай санагдаад байхаар нь хяналтын эмчид үзүүлсэн чинь тонс өгч байнаь явдалаа хязгаарла, сайн амраж байх хэрэгтэй гэвээ.
      
       Ажлаас чөлөө авч 7хоног гэрт амраад хэвтсэн чинь гэдэс маань элт мэдэгдэхүйц томрдогын байна, эргээд ажилдаа ороод тэрүү тэр үес эхлэн байнга л гэдэс нэг чангараад нэг зөөлрөөд л байх юм. нэт-с зөндөө л юм олж уншилаа хамгийн сайн арга бол хөлөө өргөөд хэвтэх, удаан хугацаагаар сандал дээр сууж болохгүй гэхийн, уг нь  амьхандаа амраад байхад хатуурад л байхынмоо. найзууд танидаг хүмүүс болхоор өөө тэгжил байдаг юм санаа зоволтгүйэээ гэнэ, эмч нар дээр очоод үзүүлэхээр сайн амар хүүхэд бүтэн бла бла бла гээд айлгаад байхын...........

    Хүүхэд маань 2012.01.12 ны байдлаар 5-н сар гараад буюу 23 7-н хоногтой болсон байна.  одоо төмрийн бэлдмэл, магни В6--г л ууж байгаа миний хөөрхөн хүүхэдээ ээж аав 2 нь чамд минь сайн гэсэн бүх л зүйлийг хэргэлэж, авч байна ээж аав 2-тоо нандин эрдэнэ болсон чи минь энэ хорвоод мэндлэх өдрөө хүлээн байгаа шиг ээж аав хоёр нь ч гэсэн орой болгон чнийхээ тухай ярьж аав нь хөгжим тавьж сонсгодгийг чи минь мэдрэж байгаа болвуу.......

No comments:

Post a Comment