Wednesday, January 11, 2012

Гэнтийн бэлэг

          Хүний амьдрал гэдэг зүйл гэнтийн бэлгээр тасралтгүй булуулж байдаг бизээ. түүний нэгэн адил одооноос 5-н сарын өмнө буюу 8-н сард ма найз залуу бид 2 хөөрхөн маамуутай болсноо мэдсэн юм. үнэндээ эхэндээ сэтгэл санаа нэг л тогтворгүй, баярлахын хажуугаар бөөн үүрэг хариуцлага, гэр бүлийхэндээ яаж хэлхүү гэсэн асуудлууд толгойд эргэлдсээр.............
     Найз залуу бид 2 эхо-д харуулахад маамуу маань 1 сар ч хүрээгүй жижигхэн нэг цэг л харагдаж байлаа. удалгүй бид 2-н эцэг эх, найз нөхөд энэ тухай мэдэж баяр хүргэх нь хүргэж зөвлөгөө өгөх нь өгч бид 2-н сэтгэл санаа бага ч болов зориг орж, найз залуу надийг тайвшруулан, битгий санаа зов, 2-лаа хөөрхөн маамуутай болоод харин ч эртхэн гэр бүлээ зохиогоод амар шүү дээ гэж хэлнэ.
    Хадмын тал бэр гуйхаар эртнээс төлөвлөж байсан ч дүүгийн хурим, төрөх гэх мэт асуудлаас болоод манай гэрийнхэн бөөн бөөн завгүй байсан учир бэр гуйлт хойшилсоор 2011 оны 12 сард манай дүү төрж ээж аав маань  зоохон ч гэсэн амьсгаа авч миний бэр гуйлтын ажил 28-нд болхоор тогтлоо. тэр өдөр ч боллоо, хадмын талаас цагтаа ирж сүй хадаг маань ч сайхан боллоо, 2 тал нэг нэгэндээ их таалагдсан бололтой, хүмүүс явсны дараа манай талын ахмадууд надад нилээн сургааль айлдан ачтай буянтай сайн бэр болхыг хүсвээ. хамгийн инээдтэй нь сүний бөгж маань томдоод дахин солиулахаар болов. энэ үед миний гэдсэнд байгаа үр маань хэн ч харсан мэдэгдэхүйц болсон байв.
  Зйаа сүй хадаг өнгөрөөд л бид 2 нэг гэрт орсон. хэдэн жил хол байгаад хамт байхыг их хүссэн 2 хүнд хамт байх мэдээж сайхан, өглөө оройд ажилаасаа авхуулж хүргүүлээд л, хоол ундаа хийлгүүлэн идэж, байнга хамт байж  хайртай хүнээрээ халамжлуулах шиг өөр жаргал хаана байх билээ /чамдаа баярлалааа /. хөөрхөн хүүхэдээ  аав ээж 2-н тэсэн ядан хүлээн байгаа шүү.  

No comments:

Post a Comment