Йогагаар өвчилсөн болохоор бас л йога зураг оруулж байна😂.
Хүн аливаа зүйлийг сурах тусам улам миаааа гэдгээ мэдрэх юмдоо.
Йога хийх тусам бүүр болоогүй түүхий гэдгээ мэдрэж улам сайн хичээх ёстойг ухаарах юм🤔. Дасгал хөдөлгөөнөөс гадна бас сэтгэлийн хат, тэвчээрт суралцах...👍
Би чинь их эмзэг хүүхэд ханиад хүрчихвэл шөнө нь шаналаад хүүхдээ харж өрөвдөөд унтаж чаддаггүй😇, гэр орны юмс байгаа байрандаа байхгүй бохир замбараагүй бол тайван инээгээд сууж чаддаггүй, босоод л янзалж цэгцтэй байх гэж өөрийгөө ядраагаад л , кино үзэж байгаад хүн уйлуул дагаж уйлаад л, орцонд дээр ядарсан аав ээж хүүхэд 3 таарахад нь өрөвдөөд хүүхдийнхээ хамаг багадсан хувцас, хүнс, мөнгө өгч явуулаад шөнө нь нялх бэйви бодогдоод унтаж чадахгүй шаналаад л, нийгэмд болж буй асуудлууд мөн аар саар юманд өөрийн мэдэлгүй их бухимддаг юм байна.
Би одоо өөрөө өөртэйгөө ажиллаад аливаа асуудалд нухацтай биш хөнгөн хандаж, Хүүхдүүд үгэнд орохгүй зөрөөд байвал уураар биш эвээр ярилцаж ойлголцох гэж үзээд л, хэн нэгэнд бодсоноо шууд биш бодож хэлээд л, хүүхэд ханиад хүрэхэд удахгүй зүгээр болчихноо гээд л, хүн болгоны асуудлыг шаналж санаа зовж биш сонсоод өнгөрдөг ...хэнэггүй хээгүй байх гэж хичээгээд л байна. 😬
No comments:
Post a Comment