Thursday, October 26, 2017

Бодрол


Отгонтэнгэр хайрханд хүний ам нас эрсдсэн гэдгийг сонсоод өдөржин л юм юм бодогдлоо. Хамгийн түрүүнд аав минь. Миний аав уу...? Дарууханаас даруухан энгийнээс энгийн багш, инженер мэргэжилтэй хүн. Намайг бага байхад Аав минь үргэлж ийш, тийшээ аялаад явчдаг. Нэг удаа би “Аав та бидэнтэй тоглодоггүй” гэж гомдоллож билээ. Тэр үед аав минь надад
- Аав нь “Уулын спортын мастер цол” авсан . Би ч дотроо тэрүүгээр яадаг ч юм билээ гэж бодоод өнгөрсөн. За тэгээд л надад ямар нэг асуудал тулгарах болгонд үргэлж  “Ааваа” болохгүй байна, бүтэхгүй байна гэж гомдоллодог. Энэ зун Аавтайгаа хөдөө аялах үедээ Өвөөгийнхөө төрсөн газрын Уулын орой дээр гараад байгалийн сайхныг бишрэн  “Ааваа ямар сэтгэл тэнийм сайхан мэдрэмж бэ...?” гэхэд. Аав надад “Миний хүүхдүүдийн бүгдэнгийх нь бойтог Монголын бүхий л өндөр уулсын (Алтай таван Богдын Хүйтэний Оргил, Отгонтэнгэр хайрхан гэх мэт... )оргил дээр Аав нь аваачиж тавьсан. “Тиймээс миний охидууд “Хийморлог” явах учиртай гэж хэлж билээ. Үргэлж хэзээд  үр хүүхэд биднийхээ төлөө байдаг Эцэг хүний хайр ямар агуа юм бэ гэдгийг охин нь өнөөдөр өмнөхөөсөө илүү их мэдрэлээ. Та бол Миний Бахархал, Миний БААТАР.
Хайртай шүү таны бага охин

No comments:

Post a Comment