Thursday, September 25, 2014

хайрын хурим

              зиааа нөхөр бид хоёр их ажлын ард гараад сайхан байна, сая нэг хэсэг хуримын бэлтгэл ажил ба зохион байгуулалт гээд нилээн л бужигнав. Ер нь тэгээд хурим хийх чинь бэлтгэл ажил ихтэй ч их гоё юмаааа. манайх хотоос зайтай аялал жуулчлалын цогцолборын амралтын газрын ресторант хуримын цайллага хийсэн, өглөө нь хуримын ордон орж ёслолоо хийчихээд шууд цугласан хүмүүстэйгээ цайллага болох газарлуугаа явсан. хурмын өмнө өөрийгөө бэлдэх гэж их юм болсоон би чинь хөөрөөд л явж өгж байгаамдаа, үсчинтэйгээ ярилцаад үсэндээ сор тавиулаад, сормуус суулгуулаад л, хумс хуруугаа будаад л нэг насанд ганц тохиох юм чинь тэр өдөр өөрөө өөртөө таалагдах нь чухал гэсэн бодолдоо дийлдээстэй................мөн хажуугаар нь цайллагны хөтөлбөр гаргаж, ресторанаа чимэх, хүүхдүүдэд бэлэг бэлдэх гээд л анхаарах зүйл их их. гэхдээ бүгдийн бид 2 амжуулсаан. 
             Хурим болхын өмнөх өдөр догдолоод л нойр ч хүрэхгүй гээч...........................өглөө нь босоод охин нөхөр 2-нхоо бүх хувцас хунарыг бэлдэж өгөөд л, өөрөө салон дээр очоод захиалга өгсөн үсчинээрээ нүүр будалт, үсээ янзалуулаад 2014-09-18-ны  11-н цагт нөхөр ирж аваад л хурим ордон явсан. хуримын ордонд ёслол их сүртэй гоё болдог юм билээ, ёр нь хүн болсных нэг орчиход сайхан газар байнлээ хэхэ.  Тэр өдөр хүн болгон хөөрхөн байгааг минь гайхаад л, чи ийм билүү ч гэхийн хэхэ. надад өөрт ч нүүр будалт үс засалт их таалагдсоон. 
           хуримын цайллага их сайхан болсоон, найзууд минь дуу дуулж хөгжөөгөөд л, миний өмнөөс хөөрөлдөөд л их сайхан санагдсаан, би чинь ийм сайхан найзууд хамт олонтой хүн байна гээд л баярласан. 4-н аав ээждээ мөн их баярласан тэд минь байгаагүй бол өнөөдрийн энэ сайхан хурим ба манайх гэдэг гэр бүл байхгүй шүүдээ. 
Одоо тэгээд бид 3 сайхан амьдрах л үлдээд байна, хүн зорилготой ухаантай, хосууд 2 биенээ ойлгодог байхад л амьдрал баялаг юм чинь өрнөж өгнөдөө. 

1 comment: